Хүн амын наслалтаас шалтгаалан нийгэмд тулгарч буй сорилтуудыг эв зүйтэй зохицуулах нөхцөл, чадал Хятад улсад байна. Засгийн газраас үүнд чиглүүлэн маш олон арга хэмжээ авч байгаа юм. Тухайлбал, Нийт иргэдийг даатгалд хамруулах хөтөлбөр хэрэгжүүлэн хамралтын хүрээг өргөжүүлэн тэлж байна. Асрамжийн харьцал хэмжээг сайжруулан нэмэгдүүлж, сангийн нэгдсэн төлөвлөлтийн зэрэглэлийг цаашид дээшлүүлэн, хураамж төлөх, тэтгэлэг олгох бодлогоо улам төгөлдөржүүлж байна. Мөн их хураамж төлбөл их өгөөж хүртэх механизм зэргийг ард иргэдэд улам сайн ойлгуулж байгаа зэрэг багтаж байна. Эдгээрээс гадна, Хятад улс басхүү хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, төрийн өмчит зарим хөрөнгөөр нийгмийн даатгалын санг санхүүжүүлж байгаа бөгөөд хөрөнгө оруулалтаар үр ашгийг нэмэгдүүлж байна гэж тэрээр тэмдэглэв.
Энэ сарын 9-ний өдөр УТЗЗ-ийн гишүүн, Хятадын ЭМЯ-ны дэд сайд асан Хуан Жефү УТЗЗ-ийн XII удаагийн Бүх Хятадын Хорооны V чуулганы хийлгэсэн хэвлэлийн бага хуралд өндөр насны тэтгэврийн үйлчилгээг эм эмнэлгийн тогтолцооны өөрчлөлттэй уялдуулж, энэ хоёрыг уялдуулсан өндөр насны тэтгэврийн үйлчилгээний ажил төрлийг хөгжүүлэх хэрэгтэй гэж хэллээ.
