Бээжин хотноо энэ сарын 18-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И Хятадад айлчилж ирсэн Сирийн дэд ерөнхий сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Муаллемтэй хэлэлцээр хийж, хамтдаа сэтгүүлчидтэй уулзлаа. Ван И дараагийн шатанд Сирийн асуудлыг зохицуулах тухай гурван талт үзлийг дурдаж, мөн Ираны цөмийн өнөөгийн асуудал, Персийн булангийн байдлын талаар асуултад хариулсан юм.
Ван И: - Хятадын тал хэзээд олон улсын хууль, олон улсын харилцааны дүрмийн улаан шугамыг баримталж, хэзээд улс төрийн арга барилаар Сирийн асуудлыг зохицуулах, Сирийн ард түмэн улсынхаа байдалтай нийцсэн хөгжлийн замаа эрэлхийлэхийг дэмжсээр ирсэн юм. Сирийн байдал шинэ шатанд гарахыг дагаад Сирийн талтай хамтдаа хичээж, хоёр орны харилцааг ахиулан, тасралтгүй хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэж хэллээ.
Тэрээр мөн:
- Сири улс үндэсний бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахыг Хятадын тал үргэлжлэн хэлбэрэлтгүй дэмжиж, Сири терроризмд цохилт өгч, үндэсний аюулгүй, тогтвортой байдлаа сэргээхийг хэлбэрэлтгүй дэмжин, Сири улс эдийн засгийн сэргээн босголтоо өрнүүлэхийг хэлбэрэлтгүй дэмжинэ гэж цохон тэмдэглэсэн байна.
