Саяхан Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Төрийн зөвлөлийн тушаалд гарын үсэг зурж, нэмэлт засвар оруулсан “Олимпын бэлгэ тэмдгийг хамгаалах заалт”-ыг нийтэлж, 2018 оны 7-р сарын 31-нээс хэрэгжүүлэхээр болжээ.
2002 онд нийтлэн хэрэгжүүлсэн “Олимпын бэлгэ тэмдгийг хамгаалах заалт” 2008 оны Бээжингийн олимпын наадмыг амжилттай зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Бээжин хот 2022 оны өвлийн олимпыг зохион байгуулах эрх авсны дараа үүнтэй холбоотой бэлгэ тэмдгийг хамгаалалтын хүрээнд оруулах шаардлагатай болж байна. Нэмэлт засвар оруулсан тус заалт олимпын бэлгэ тэмдгийн хүрээ, нотолгоо, хамгаалалт зэрэгт нэмэлт засвар оруулж, холбогдох дүрэм тогтоолыг улам боловсронгуй болгосон байна.
Тус заалтад олимпын бэлгэ тэмдэг, эрх эзэмшигчдийн хамрах цар хүрээг өргөтгөж, олимпын бэлгэ тэмдгийг нотлох, зөвшөөрөл өгөх үйл явцыг улам боловсронгуй болгон, олимпын бэлгэ тэмдгийн хүчинтэй хугацааг нэмж оруулаад олимпын бэлгэ тэмдгийн тусгай эрхийг хамгаалан, маркетингийн үйл ажиллагааг цаашид журамжуулжээ. Сарантуяа
“Олимпын бэлгэ тэмдгийг хамгаалах заалт”-ыг нийтлэв
2018-07-01 21:04
“Олимпын бэлгэ тэмдгийг хамгаалах заалт”-ыг нийтлэв.
Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
