solongonews
“Алтайн эгшиглэн” цом уртын дууны уралдаан өндөрлөлөө
2017-08-21 10:58
ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баяр болон Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны уртын дууны овоон тарилгын үеэр зохион байгуулсан “Алтайн эгшиглэн” цом уртын дууны тэмцээн 8 дугаар сарын 20-ны өдөр амжилттай өндөрлөлөө.

Тус уралдаанд нийт 36 дуучин оролцож, тэмцээний эцэст Зүүн Үзэмчин хошууны Хүрээтнуур сумын Ринченжимба түрүүлсэн байна.

Зүүн Үзэмчин хошууны УТЗЗ-ийн тэргүүлэгч, Үзэмчин уртын дууны ерөнхий нийгэмлэгийн тэргүүлэгч Сумьяа, Хөх хот дахь Үзэмчин уртын дууны салбар нийгэмлэгийн тэргүүлэгч А.Баяр нар уртын дууг сонирхсон байна. 

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Талын дуу холой радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл