solongonews
Хятад, Япон, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд нарын 10 дахь удаагийн уулзалт болов
2023-11-27 16:29
Хятад, Япон, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд нарын 10 дахь удаагийн уулзалт болов.

       БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Орон нутгийн цагаар 11-р сарын 26-нд Өмнөд Солонгосын Бусан хотноо болж буй Хятад, Япон, Өмнөд Солонгосын Гадаад харилцааны сайд нарын уулзалтад оролцов.

        Ван И:

       - Хятад,Япон,Өмнөд Солонгосын хамтын ажиллагаа нь Зүүн Азийн хамгийн өндөр түвшний, хамгийн өргөн хүрээтэй, хамгийн баян утга бүхий олон талт хамтын ажиллагааны хүрээ болж, гурван улсын хөгжилд үр дүнтэй үйлчилж, ард түмэнд ач тусаа өгч байна. “Хятад, Япон, Өмнөд Солонгосын хамтын ажиллагааны ирээдүйн арван жилийн хэтийн төлөв" зэрэг удирдагчдын зөвшилцлийг хэрэгжүүлэхийг тууштай баримталж,хэдэн талын харилцаагаа бэхжүүлж, гурвалсан хамтын ажиллагааг цогцоор нь сэргээж, тогтвортой, урт хугацаанд хөгжүүлэх бат бэх суурийг тавина.

       Гурван улс харилцан ашигтай, ялалт байгуулсан үр дүнгийн зарчмыг баримталж, Хятад,Япон,Өмнөд Солонгосын ТББ-ын тухай хэлэлцээрийг аль болох түргэн үргэлжлүүлж, Ази, Номхон далайн чөлөөт худалдааны бүс рүү тэмүүлэх нийтлэг зорилтод хувь нэмрээ оруулахад хичээн ажиллах ёстой.Бид нийтлэг хөгжлийг үргэлжлүүлэн дэмжиж, сайн дурын үндсэн дээр, тэгш эрхтэй, нээлттэй, ялалт байгуулсан, ил тод, тогтвортой байх зарчимд тулгуурлан хөрш орнууд, хэрэгцээтэй бүс нутгуудтай " Хятад, Япон, Өмнөд Солонгос+X" хамтын ажиллагааны төслүүдийг үргэлжлүүлэн байгуулж,бүс нутаг болон түүнээс цааш нийтлэг, тогтвортой хөгжлийг дэмжихэд хичээн зүтгэх болно. Мөн харилцан суралцах харилцааг бэхжүүлэх, иргэдийн хоорондын солилцооны цар хүрээг өргөжүүлэн, гурван улсын ард түмэн, ялангуяа залуучуудын ойлголцол, нөхөрлөлийг нэмэгдүүлэхэд хичээх ёстой.

     Японы Гадаад харилцааны сайд Ёко Камикава,Өмнөд Солонгосын Гадаад харилцааны сайд Пак Жин:

- Шинэ нөхцөл байдалтай нүүр тулж буй нөхцөл байдалд гурван улс хамтын ажиллагааны анхны зорилтыг эргэж харан, харилцаа, солилцоог бэхжүүлж, төрөл бүрийн салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэн, гурван улсын ард түмэнд илүү бодитой үр дүн авчрах ёстой. Гурван тал эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, технологийн салбарт ирээдүйд чиглэсэн бодит хамтын ажиллагааг хэрэгжүүлэн,тоон хувиргалт, хүн амыг харилцан солилцох, байгаль орчныг хамгаалах, хөгшрөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллаж, нийтлэг эрх ашгийг тасралтгүй өргөжүүлэх шаардлагатай болоод байна.Хятад, Япон, Өмнөд Солонгосын хамтын ажиллагаа зүүн хойд Азийг даван туулж, бүс нутаг болон дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд эерэг үүрэг гүйцэтгэж чадна. "Хятад, Япон, Өмнөд Солонгосын+X" хамтын ажиллагааг илүү олон улс, бүс нутгийн ашиг тусыг хүртэх нээлттэй хандлага бүхий хамтын ажиллагааг идэвхтэй дэмжинэ гэсэн байна.

      Уулзалтын үеэр Ван И Өмнөд Солонгосын Гадаад харилцааны сайд Пак Жин, Японы Гадаад хэргийн сайд Ёоко Камикава нартай хоёр талын уулзалт хийв.

Зохиогч: ЛҮ РҮЙ,ЖӨҮ СЫЮЙ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл