solongonews
Алсын зайнаас тандан судлах 33 дахь хиймэл дагуулыг амжилттай хөөргөв
2020-12-28 14:07
Алсын зайнаас тандан судлах 33 дахь хиймэл дагуулыг амжилттай хөөргөв.

12-р сарын 27-ны 23 цаг 44 минутад Хятад улс Жючуаний хиймэл дагуул хөөргөх төвөөс Чанжэн 4C зөөгч пуужинг ашиглан алсын зайнаас тандан судлах 33 дахь хиймэл дагуулыг товлосон тойрог замд нь амжилттай оруулсан бөгөөд хөөргөх ажил бүрэн дүүрэн амжилттай болсон байна. Энэ удаа бас микро нано технологийн туршилтын хиймэл дагуулын хөөргөх ажлыг ч амжилттай биелүүлжээ.

Алсын зайнаас тандан судлах 33 дахь хиймэл дагуул ба микро нано технологийн туршилтын хиймэл дагуулыг ихэвчлэн шинжлэх ухааны туршилт, газар нутаг, эх баялгийн судалгаа, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ургацыг тооцоолох, гамшгаас урьдчилан сэргийлж, гамшгийг бууруулахад ашиглах юм байна. Энэ удаагийн хөөргөлтийн үүрэг нь Чанжэн цуврал зөөгч пуужингийн 357 дахь нислэг юм. 

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ...
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл