Наадмыг Р.Чойном судлаач, доктор, профессор Өвөр Монголын нэрт яруу найрагч Л.Хасбаатар санаачилсан бөгөөд ӨМИС-ийн Монгол Судлалын дээд сургуулийн Монгол хэлний Утга зохиолын салбарын 2016 оны кирил үсгийн ангиас зохион байгуулсан байна. Найргийн наадмын эхний шалгаруулалтаас хоёрдугаар шатанд шалгарсан 16 оролцогч тайзнаа шүлгээ уншсан юм. Шүүгчээр Өвөр Монголын Ардын радио хорооны эрхлэгч, найруулагч, ӨМӨЗО-ны “Солонго” шагналт яруу найрагч, хүүхдийн зохиолч П.Өлзийнаран, ӨМИС-ийн профессор, докторантын удирдагч, ӨМӨЗО-ны Утга урлагийн шүүмжлэгчдийн нийгэмлэгийн дэд тэргүүлэгч Урсгал, ӨМБИС-ийн доктор, профессор, утга зохиол судлаач, яруу найрагч Ц.Цолмон, Монгол Улсын Улаанбаатарын их сургуулийн багш, ӨМИС-д уригдан ажиллаж байгаа доктор, дэд профессор Ө.Саранцэцэг, ӨМИС-ийн МСДС-ийн доктор, Чойном судлаач, яруу найрагч Л.Хасбаатар нар ажиллалаа.

Тэргүүн байр -I
Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн /ӨМБИС/ оюутан Мандарваа “Хурд, хүрд” шүлгээрээ наадмын алтан цом, 5000 юань
Дэд байр - II
1- Монгол Улсын Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутан н.Шинэхүү “Надад хэлээгүй нууц” шүлгээрээ
2- ӨМБИС-ийн оюутан Гялбаа “Хуучин марк мартагдсан дугтуй хэмээх орчлон” шүлгээрээ шалгарч дурсгалын медаль, номын бэлэг, үнэмлэх, тус бүр 4000 юань
Гутгаар байр -III
1- Өвөр Монголын Их Сургуулийн оюутан Мэндбаяр “Загасны нүд”
2- Өвөр Монголын Их Сургуулийн оюутан Эрхэмбаяр “Гүн сэтгэл”
3- ӨМИС-д Монгол Улсаас суралцаж байгаа оюутан Мө.Батбаяр “Өглөөний шүлэг” нэртэй шүлгээрээ дурсгалын медаль, номын бэлэг, үнэмлэх тус бүр 3000 юаний шагнал хүртлээ. Тусгай байранд шалгарсан нийт 10 оролцогчийг дурсгалын медаль, номын бэлэг үнэмлэх, тус бүр 500 юаниар шагнасан байна.





Э.ҮРЖИНХАНД
