Дэлхий маань бүх хүн, амьтдын өлгий байх ёстой гэдэгт би итгэдэг
Оросоос Хятад руу чиглэсэн миний эко аялал
Энэ дэлхий дээр хүмүүс өдөр бүр хог хаягдал гаргадаг. Би хог хаягдалгүй амьдрахыг хичээдэг.
Дэлхий маань бүх хүн, амьтдын өлгий байх ёстой гэдэгт би итгэдэг
Оросоос Хятад руу чиглэсэн миний эко аялал
Сайн уу, намайг Олли гэдэг. Би Оросоос ирсэн.
2007 онд БНХАУ-ын Хэвлэл мэдээллийн их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр суралцаж эхэлсэн. Сургуулиа төгсөөд Жүнгуанцүн тосгон дахь Дуншен олон улсын шинжлэх ухааны академид ажилласан.
Би шинэ энергид онцгой анхаардаг.
Энэ манай сургуулийн автобус. Би өдөр бүр ажилдаа ирэхдээ энэ автобусанд суудаг. Энэ автобус устөрөгчийн эрчим хүчээр ажилладаг юм.
Сүүлийн жилүүдэд Бээжин шинэ эрчим хүчний автомашинуудыг эрчимтэй дэмжиж байгаа. Төрийн олон байгууллага, иргэд цахилгаан машин худалдан авах сонголт олон болсон.
Миний ажилладаг хэлтэс Олон улсын хамтын ажиллагааны хэлтэст харьяалагддаг. Бид голчлон Хятадын шилдэг аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилладаг.

Олли :
Бид дэлхийн олон улс орнуудтай, тэр дундаа Орос, Швейцарьтай маш сайн хамтран ажиллаж ирсэн. Эдгээр улсын техник технологи ойлгомжтой ч Хятадаас суралцах хүсэлтэй хэвээр байна.
Жүнгуанцүн тосгоны нөөц баялаг ч маш сайн. Ийм төрлийн хамтын ажиллагаа нь улс орнуудын харилцан суралцах үйл явц юм.
Энэ ажил үнэндээ маш их утга учиртай. Учир нь эрдэмтэд, бизнес эрхлэгчид хамгийн шинэлэг, шинэ санаа гаргаж ирдэг. Тэд дэлхийг өөрчлөх хүсэл эрмэлзэлтэйн дээр нийгмийн зарим асуудлыг шийдэхийг хүсдэг. Тухайлбал, эрчим хүчний шинэ асуудлууд, эрүүл мэндийн асуудлууд, дижитал эдийн засгийн асуудлуудыг шийддэг.
Тэд хүсэл тэмүүллээр дүүрэн байдаг. Би энэ санааг хэрхэн дэмжиж, энэ асуудлыг яаж шийдэх, одоогийн нөхцөл байдлыг хэрхэн сайжруулах тухай боддог.
Тэдний нүднээс тэдний хүсэл тэмүүллийг мэдэрч байна. Гэхдээ тэдэнд бас тусламж хэрэгтэй. Бид тэдний үзэл санааг хэрэгжүүлэхийн тулд шаргуу ажиллаж, илүү олон хүнд тус дэм үзүүлэхэд нь туслах хэрэгтэй.
Жирийн хүмүүст утга учиртай, үнэ цэнэтэй учраас энэ ажил надад маш их таалагддаг.
Хятадад анх ирэхдээ зөвхөн том хотуудаар л явдаг байсан бол сүүлдээ Хятадын жижиг хот, хол газар нутаг байгальтайгаа ойр байж, Хятадын сайн сайхныг мэдэрдэг болохыг олж мэдсэн.
Би Сишуанбаннад очсон. Зэрлэг зааны дархан цаазат газар миний төсөөлж байснаас тэс өөр, заанууд их чөлөөтэй амьдардаг. Биднийг ууланд авирч байхад сармагчингууд гэнэт модноос мөр рүү үсрэхийг харсан. Өмнө нь ийм зүйл харж байгаагүй. Тэнд хүн, амьтан бие биенээ хүндэлдэг дүр зургийг олж харлаа.
Би 2020 онд Куньминд болсон НҮБ-ын биологийн олон янз байдлын бага хуралд оролцон үг хэлж, Юньнань мужийн биологийн олон янз байдлын баялаг нөөцийг мэдэрсэн.
Байгаль орчныг хамгаалах, амьтдыг хамгаалах, тогтвортой хөгжлийг хангах нь бидний хувьд хойшлуулж болшгүй. Энэ бүхэн бидний ирээдүйн амьдралд маш чухал.
Би ерөөсөө захиалга өгдөггүй. Хоолоо дандаа өөрөө хийдэг. Дэлгүүрээр явахдаа өөрөө хийсэн цүнх, хуучин хувцсаар хийсэн цүнх хэрэглэдэг. Өнгөрсөн жил тооцоод 800 орчим гялгар уут хэмнэсэн.
Бид сайн ажиллавал бусад хүмүүс ч өөрчлөгдөнө. Миний эргэн тойронд байгаа найзууд надаас эхлээд маш их дэмжиж, хог хаягдлыг ч багасгаж эхэлсэн.
Би өөрөө унадаг дугуй унаж ажил руугаа явдаг. Хятадад ашгийн бус олон байгууллага бий. Тэр ч байтугай Хятадын засгийн газрын технологийн компаниуд байгаль орчныг хамгаалах чиглэлээр маш их зүйл хийсэн, үр дүн нь ч маш сайн.
Хятадын засгийн газраас хэрэгжүүлж буй нүүрсхүчлийн хийг саармагжуулах, эко хөгжил, эко бүс “Бүс ба зам ”санаачилга зэрэг бодлого Хятад улсад төдийгүй, дэлхий дахинд чухал ач холбогдол үзүүлсэн юм.
Би Хятадад сайн байна.

