Энэтхэг улс насанд хүрэгчдийг вакцинжуулалтад үнэгүй хамруулна
2021-06-09 11:08
Энэтхэг улс насанд хүрэгчдийг COVID-19-ийн эсрэг вакцинжуулалтад үнэгүй хамруулах шийдвэр гаргалаа.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди энэ сарын 07-ны өдөр Энэтхэг улс цар тахлыг халдварыг таслан зогсоохын тулд насанд хүрэгчдийг вакцинжуулалтад үнэгүй хамруулна гэж зарлав.
Моди телевизээр дамжуулан хэлсэн үгэндээ “18-аас дээш насны бүх хүмүүст вакцин үнэгүй тарих бөгөөд 06-р сарын 21-ний өдрөөс эхлэхээр төлөвлөсөн вакцинжуулалтын төлөвлөгөөг төв засгийн газар хариуцах болно” гэж мэдэгджээ.
Ройтерс агентлагийн мэдээлснээр Энэтхэг улсын насанд хүрсэн хүн амын тоо 950 сая орчим байгаа аж.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх
