solongonews
Дотоодын жуулчдын тоо өсөх төлөвтэй байна
2023-02-21 16:41
2023 онд дотоодын жуулчдын тоо 4.55 тэрбум гаруй болж, өмнөх оны мөн үеэс 70 гаруй хувиар өсөх төлөвтэй байна

   Хятадын Аялал жуулчлалын академи 20-ны өдөр нийтэлснээр: Энэ онд дотоодын жуулчдын тоо 4 тэрбум 550 сая гаруй болж, өнгөрсөн оны мөн үеэс 73 хувиар өсөх төлөвтэй байж, гадаадаас орж ирж буй жуулчдын тоо 90 саяас давж, өмнөх оны мөн үеэс хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна.

 Мөн өдөр Хятадын Аялал жуулчлалын академи "Хятадын аялал жуулчлалын эдийн засгийн хөх гадарт ном (NO.15)"-ыг нийтэлсэн байна. Хөх гадарт хэвлэгч, Хятадын Аялал жуулчлалын академийн Статистик, судалгааны хүрээлэнгийн туслах судлаач Ү Юйхань:

- 2023 он бол соёл, аялал жуулчлалын гүн гүнзгий интеграцчлалыг дэмжих асуудлыг шийдвэрлэх жил болох мөртөө бодлого сулрахын хэрээр иргэдийн аялал жуулчлалд болгоомжтой хандах хандлага аажмаар алга болж байгаа юм. Жилийн турш аялал жуулчлалын эдийн засагт өөдрөг төсөөлөлтэй байх үндэслэл бидэнд байна гэж хэлэв.

 2023 оны хаврын баяраар аялал жуулчлалын зах зээлийн гайхалтай амжилт нь жилийн турш аялал жуулчлалын эдийн засаг өндөр нээлтэй, тогтвортой өсөх зах зээлийн үндсийг тавьсан гэж хөх гадарт номд онцолжээ. Амралтын аялалын эрэлт, бизнес аялалын хатуу өсөлтийг харгалзан үзэхэд аялал жуулчлалын зах зээл хоёрдугаар улиралд хүлээгдэж, нийлүүлэлтийг оновчтой болгох шинэ суваг руу орох төлөвтэй байна. Зуны амралт бүрэн сэргэж, зуны аялал жуулчлал цар тахлаас өмнөх үеийн түвшинд ойртох эсвэл бүр хүрэх магадлалтай байгаа юм. Хөх гадарт номд бас 2023 онд дотогшоо болон гадагш чиглэсэн зах зээл хурдацтай сэргэх суваг руу орно гэж дурдсан байна. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл