
2022 оны 09-р сарын 13-ны өдөр Жянши мужийн Синьюй хотын Юйшүй дүүргийн Яовэй суурины загас хүнсний ногооны хос тариалалтын баазын тариаланчид усанд тарьсан хүнсний ногоогоо хураан тун завгүй ажиллана.

Тус баазын 100 мү /1га=15мү/ гаруй талбай усны гадаргууд хүнсний ногоо тариалах, усан дор загас үржүүлэх аргууд нь хөдөө аж ахуйн экологийн ашиг тус, эдийн засгийн үр ашгийг хоёр дахин нэмэгдүүлсэн байна. Сүүлийн жилүүдэд Синьюй хот хөдөө аж ахуйн хангамжийн салбарын бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэхийг хичээж, загас, хүнсний ногоо, сам хорхой, бадамлянхуа үндэс зэрэг хөдөө аж ахуйн шинэ аж үйлдвэрийг хэрэгжүүлж, тариачдын орлогыг нэмэгдүүлж, хөдөөгийн сэргэн мандалт, хөгжилд түлхэц өгч байна.

