solongonews
Өвөр Монголын хотууд-Ухай хот
2017-04-05 10:16
Ухай хот өмнүүрээ Ордосын өндөрлөг, Хатан голын дунд байдаг хоёр арлын бүсэд, баруун талаараа Алшаа, баруун өмнө талаараа Нинся, хойгуураа Бор тохойн усалгааны системтэй зах нийлнэ.

      17 мянга 540 ам км кв газар нутаг, 500 мянган хүн амтай. Монгол, хотон, хятад зэрэг 26 үндэстэнтэй.  Ухай хот Хайрав тохой, Уда, Хайнань 3 сяньтай. Хүн амын 50 хувь нь Хайнань дүүрэгт оршин сууна. Нүүрсээр баялаг тул нүүрсний олон уурхай ажилладаг. Ухайд аялал жуулчлал нэлээд хөгжсөн бөгөөд дэлхийд нэртэй 3 том жуулчны бааз бий. Тухайлбал, Ширээт уулын хадны зурагт газар, мөнх ногоон модтой жуулчны бааз, Азид нэртэй 1 метр диаметр, 40 метр урт чулуужсан модноос тогтсон нүхэн агуйн дэргэдэх амралтын газар бий.

Ухайд ашигт малтмалын 37 төрөл байдгаас 3 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Коксжих нүүрс элбэг, хүнд үйлдвэрийн төв юм. Цемент, коксжих нүүрс, Дианши чүлууны үйлдвэр, эрчим хүчний 3 том үйлдвэртэй. Мөн монгол эмийн үйлдвэр, батлан хамгаалах зориулалттай сумны үйлдвэр бий. Түүнээс гадна коксжих нүүрсний үйлдвэрийн түүхий эдийг төмөрлөгийн үйлдвэрүүдэд нийлүүлж, ган хайлуулдаг. Ухайн эрчим хүчний үйлдвэр Бээжин хотыг цахилгаанаар бүрэн хангадаг, улсын хэмжээний 3 том үйлдвэрийн нэг юм. Ухай хотод хүнд аж үйлдвэрийн томоохон их сургууль бий.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Бай Дү Бай Кэ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл