ХIV сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган 03-р сарын 13-ны өдөр Ардын Их Хурлын Танхимд хаагдсаны дараа Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян хэвлэлийн бага хуралд оролцон дотоод, гадаадын сэтгүүлчдийн асуултад хариулав. Тэрээр Хонконг, Макаогийн ирээдүйн хөгжлийн хэтийн төлөвийн талаар ингэж ярилаа.
- Төв засгийн газар Хонконг, Макаогийн давуу тал, онцлогийг чухалчилсаар ирсэн. Эх орондоо буцаж ирснээс хойш төрийн дэмжлэгтэйгээр Хонконгийн олон улсын санхүү, усан тээвэр, арилжаа худалдааны гурван том салбар нь бэхжиж, сайжирч, Макао нь аялал жуулчлал, амралт зугаалгын төв гэдгээрээ дэлхийд танигдсан нэр хүндтэй болсон.
Сүүлийн жилүүдэд янз бүрийн хүчин зүйлийн нөлөөгөөр Хонконг, Макаогийн эдийн засгийн хөгжил зарим хүндрэлтэй тулгарсан боловч эдгээр нь түр зуурын бэрхшээл, хөгжлийн сорилт юм. Төв Засгийн газар "Нэг улс, хоёр систем"-ийн бодлогыг бүрэн, үнэн зөв, гуйвшгүй хэрэгжүүлж, Хонконг, Макаогийн улс орны хөгжилд нэгдэн орохыг бүх талаар дэмжиж, Хонконг, Макаогийн эдийн засгийг хөгжүүлж, ард түмний амьжиргааг дээшлүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлнэ. Мөн Хонконг, Макаог олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд бүрэн дэмжлэг үзүүлнэ. Эх орныхоо тууштай дэмжлэг, "Нэг улс, хоёр систем"-ийн бодлогын баталгаагаар Хонконг, Макаогийн байр, үүрэг нь сулрах биш харин улам бэхжих болно. Хонконг, Макаогийн ирээдүй бүр ч сайхан байх нь дамжиггүй!
