Эхний10 сард экспорт, импортын хэмжээ 11.3 хувиар нэмэгджээ
2018-11-11 20:55
Эхний10 сард экспорт, импортын хэмжээ 11.3 хувиар нэмэгджээ.

Саяхан БНХАУ-ын Гаалийн Ерөнхий Газрын статистикаар, энэ оны эхний 10 сард Хятад улсын гадаад худалдааны импорт, экспортын ерөнхий өртөг 25.05 их наяд юаньд хүрч, мөн үеэс 11.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарсан байна. Үүнд: Экспорт 13.35 их наяд юаньд хүрч, мөн үеэс 7.9 хувиар нэмэгдсэн бол импорт 11.7 их наяд юаньд хүрснээр мөн үеэс 15.5 хувиар нэмэгдэв.

Хятад улсын 10-р сарын импорт, экспортын ерөнхий өртөг 2.75 их наяд юаньд хүрч, мөн үеэс 22.9 хувиар нэмэгджээ. Үүнд: Экспорт 1.49 их наяд юань, импорт 1.26 их наяд юаньд хүрч, мөн үеэс тус тус 20.1 болон 26.3 хувиар өссөн байна.
Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
