solongonews
Ордос хот дахь 600 мянган тоннын LNG төсөл бэлэн боллоо
2021-05-18 10:07
ӨМӨЗО-ы Ордос хот дахь 600 мянган тоннын шингэрүүлсэн байгалийн хийн /LNG/ төсөл ашиглалтад ороход бэлэн болжээ.

Өвөр Монголын Яхай Энергийн компанийн 600 мянган тоннын шингэрүүлсэн байгалийн хийн төслийн үндсэн хэсэг дуусаж, төслийн барилгын ажил эцсийн шатандаа ороод байгаа бөгөөд тун удахгүй ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм байна. Энэхүү төсөл нь ӨМӨЗО-ы Ордос хотын Отогийн Өмнөд хошууны цогц аж үйлдвэрийн паркт байрладаг ба 26.7 метр квадрат талбайг эзлэн, нийтдээ 1.2 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийсэн байна. 2019 оны 09-р сард барилгын ажлаа эхлүүлсэн энэхүү төслийг байгуулж дууссаны дараа орон нутгийн байгалийн хийн цэвэр эрчим хүчний хангамжийн хүчин чадлыг сайжруулах боломжтой юм.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл