solongonews
Улаанмөчирийн үйл ажиллагаа хууль дүрмийн хамгаалалттай болов
2019-11-21 16:50
Улаанмөчирийн үйл ажиллагаа хууль дүрмийн хамгаалалттай боллоо.

   Манай улсын Улаанмөчирийн тухай орон нутгийн чанартай анхны хууль тогтоол--“ӨМӨЗО-ы Улаанмөчирийн дүрэм”-ийг 11 сарын 01-ний өдрөөс эхлэн албан ёсоор хэрэгжүүлсэн нь Улаанмөчирийн салбарын хуулийн дагуу хөгжих шинэ шатанд орсныг харуулж байна.

Өвөр Монголын Улаанмөчирт ажлын байрны тоо хэмжээ, зардал мөнгөний дутагдал, гишүүдийн насжилт, шилдэг боловсон хүчин дутмаг зэрэг яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудлууд тулгарч буй учраас Улаанмөчирийн салбарын хөгжилд нөлөөлж байгаа юм.

Эдгээр асуудалд зориулан нийт 27 зурвасаас бүрдсэн Улаанмөчирийн “дүрэм” тогтоож, түүний шинж чанар болон чиг хандлага, үүргийг тодорхойлсон ба Улаанмөчирийн боловсон хүчин элсүүлэх, зардал мөнгөө батлах, ажлын зэрэглэл түвшинг хянан тогтоох, сургалтанд хамруулах, Засгийн газраас хянан шалгах зэрэг олон талын дүрмийг нарийн тогтоож, Улаанмөчирийн салбарын бүх талаар тогтвортой хөгжлийг баталсан байна.

Улаанмөчир бол үндсэн шат, ард түмэнд чиглүүлсэн хошууч, олон нийтэч, үндэстний, цаг үеийн шинжийг хамарсан урлагийн жижиг баг мөн гэж тус “дүрэм”-д анх удаа Улаанмөчирийн агуулга, шинж чанарыг тодорхойлсон байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл