ЧЭН МЭН: ХҮСЭЛ МИНЬ БИЕЛЖ, БИ МОНГОЛД ИРЛЭЭ
Манай редакцид Бээжингийн Үндэстэний их сургуулийн монгол хэл-утга зохиолын ангийн таван Өвөр Монгол оюутан дадлага хийхээр ирлээ.
Тэд Монголд анх удаа ирж буй бөгөөд анхны бичсэн нийтлэл нь Монголын тухай. Бид найруулга, аялгыг нь их өөрчлөлгүйгээр та бүхэнд хүргэж байна.
Би үргэлж л Монгол Улсад ирэхийг хүсдэг байлаа. Хүсэл минь биелэж, би Монголд ирлээ. Зүүд минь биелсэнд би хувьдаа их баяртай байна.

Би монголоор сайн ярьж чадахгүй болохоор тухайн орчин нь монгол хэл сурахад их дөхөмтэй байна. Иймээс Монгол Улсад ирсэн минь монгол хэл сурахад их ач холбогдолтой боллоо.
Манай ангийн эрхлэгч Хувьсгалт биднийг дагуулж Монгол Улсын наадам, морин уралдааныг үзүүлсэн. Эдгээрийг би Дундад улсад /Хятад улс/ олж үзээгүй. Би хувьдаа их баяртай байна.
Баярлахын зэрэгцээ учир байна. Тухайлбал, Улаанбаатарын оройн 21:00 цаг нь Бээжингийн үдийн 16:00 цаг болж буй адил гэрэлтэй байх юм. Гэрэл гэгээтэй, өөрөөр хэлбэл харанхуй болдоггүй.

Тиймээс их орой болгож унтдаг. Нойр муутай болохоор дараагийн өдөр нь бүтээмж багатай байх юм. Гэхдээ энэ багахан бэрхшээлийг би хувьдаа заавал тэвчиж давах хэрэгтэй.
Монгол Улс дахь “Солонго” мэдээллийн төвд дадлагаар ажиллаж байгаадаа тун баяртай байна. Миний дадлагын ажил ололттой байхыг хүсэе.
