solongonews
Зүүн Азийн хамтын ажиллагааны шинэ хуудсыг бичиж, Зүүн Азийн хөгжлийн шинэ ирээдүйг буй болгоё
2017-11-16 16:54
Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян Зүүн Азийн дээд түвшний хуралд оролцож чухал үг хэлэв.

Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян тухайн газрын цагаар 11 дүгээр сарын 14-ны өдрийн үдээс хойно Филиппин улсын олон улсын хурлын төвд 12 дугаар хугацааны Зүүн Азийн дээд түвшний хуралд оролцов. Хурлын үеэр тэрээр чухал үг хэлсэн байна.

- Одоогийн дэлхий дахинд энх тайван ба хөгжил бол мөнхүү цаг үеийн гол сэдэв мөн, гэвч тулгарч байгаа тогтуун бус тогтворгүй хүчин зүйл улам хэцүү болж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийн ахиц мөнхүү тогтворгүй байж, сүрдүүлэг үзэл зэрэг уламжлалын бус амар төвшний сүрдүүлэг улам хэцүү байдал гарав. Ийнхүү ахуй байдалд Зүүн Азийн энх тайван тогтуун байдал маш хялбар бусаар ирсэн юм, заавал эрхэмлэн нандигнах хэрэгтэй, Зүүн Азийн эдийн засгийн амжилт маш хялбар бусаар ирсэн юм, заавал нэн илүү зүтгэн чармайх хэрэгтэй юм гэж илтгэв.

Мөн тэрээр хэлэхдээ, Зүүн Азийн дээд төвшний хурал байгуулагдсан 12 жилийн турш, газар орны хөгжлийг ахиулах, аюулгүй тогтвортой байдлыг хамгаалахаар зорилго болгож, нэгэнт орон бүсийн дотор гадрын улсуудын хамтаар оролцох ярилцлага хамтын ажиллагааны чухал тавцан болжээ гэжээ.

Хятадын талаас дараагийн хамтын ажиллагааны талаар зургаан талын санал зөвлөмж өгсөн байна:

1. Орон нутгийн нэг цогц интеграцчиллын бүтээн байгуулалтыг түргэтгэх.

2. Тогтвортой хөгжлийг түлхүү ахиулах.

3. Нийгмийн хөгжлийг ахиулах.

4. Хамтаар уламжлалын бус сүрдүүлгийг эсэргүүцэх.

5. Аюулгүй байдлын үзэл баримтлалын талаар шинийг санаачлах.

6. Бүс нутгийн аюулгүй байдлыг сайжруулах.

 

 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Ардын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл