solongonews
Түүхэн дэх энэ өдөр
2017-07-09 22:01
1987 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Өвөр Монголын Өнгөт телевизийн төвийн барилгын ажил дуусаж тууз хайчлах ёслол хийв. 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн туршилтаар нэвтрүүлгээ цацжээ.

Өвөр Монголын Өөртөө Засах Орны Өнгөт телевизийн төв нь Хөххотын төв дэх Шинь Хуа талбайн хойд талд байрлаж байсан бөгөөд тухайн үед Хятад улсын хамгийн том мужийн зэрэглэлийн телевизийн төв байв.

Өвөр Монголын Өнгөт телевизийн төвийн барилгын талбай нь 2300 шахам хавтгай дөрвөлжин метр, 108 метр өндөр, гол барилга нь  17 давхар, газар доор нэг давхартай. Тухайн үед Хөххотын хамгийн өндөр барилга байсан бөгөөд нэг үе Хөххотын бэлгэ тэмдгийн чанартай барилга болж, хотын маш олон ард иргэд болон Хөххотод ирсэн жуулчны үзэж сонирхох, гэрэл зураг авуулах газар байжээ.

Шинээр байгуулагдсан Өвөр Монголын Өнгөт телевизийн төвд нэвтрүүлэх, дамжуулах зэрэг бүрэн дүүрэн төхөөрөмжийг угсрав. Үүнд, их дунд бага нэвтрүүлгийн тасаг, уран сайхны шингээлтийн тасаг, орчуулгын тасаг, телевиз жүжгийн дуу оруулах тасаг, найруулах төхөөрөмжийн өрөө, мэдээ бэлдэх, найруулах, нэвтрүүлэх иж бүрдсэн системтэй программыг нэвтрүүлэх, нэгтгэн найруулж нэвтрүүлэх, ерөнхий эзэмшил зэрэг нэвтрүүлгийн төхөөрөмжийн өрөө, программыг хүлээн авч дамжуулах, бичил долгионоор хүргэх зэрэг хүчин чадалтай байжээ. Тухайн үед 3 суваг буюу 1 дүгээр сувгийн хятад хэлний ерөнхий программ, 2 дугаар сувгийн монгол хэлний ерөнхий программ, 3 дугаар сувгийн хятад монгол хэлний сурган хүмүүжлийн программыг нэвтрүүлж байв.

Тус том барилга ашиглалтад орсон нь Өвөр Монголын телевиз хорооны ажлын нөхцөлийг сайжруулж, ажлын үр дүнг дээшлүүлсэн байна. 5000 гаруй км урттай бичил долгионы цахилгаан хэлхээгээр дамжуулах гол шугам болон салбар шугамын бүх шугамаар нэвтрэхийг дагаад Өвөр Монгол нь Хятад улсын телевизийн бичил долгионы шугам хамгийн урт муж орны нэг болсон байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл