solongonews
Амьжиргааны чухал бараа бүтээгдэхүүн хангамж, үнийн тогтвортой байдлыг хангах бат бөх суурьтай
2022-12-17 23:09
Амьжиргааны чухал бараа бүтээгдэхүүн хангамж, үнийн тогтвортой байдлыг хангах бат бөх суурьтай

Хятадын үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос мэдээлснээр олон хүчин зүйлээс болж олон улсын эрчим хүчний хангамжийн нөхцөл байдал энэ оны эхнээс хүнд, нарийн төвөгтэй болж, эрчим хүчний үнэ өндөр хэвээр байна.

Хятадын үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ "Бүх талын хамтын хүчин чармайлтаар Хятадын эрчим хүчний хангамж, эрэлт хэрэгцээ ерөнхийдөө тогтвортой, эмх цэгцтэй, ард түмний дулаан өвлийг үр ашигтайгаар баталгаажуулах боломжтой. Өнөөгийн байдлаар улсын хэмжээнд цахилгаан станцуудын нүүрсний нөөц 176 сая тонныг давсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс эрс нэмэгдэж, цахилгаан, байгалийн хийн хангамж ч харьцангуй хангалттай байгаа бөгөөд дараагийн алхам нь эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж, нөөц, маркетингийн системийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, дулаан хадгалалт, хангамжийг бодитой, нарийвчлан хийх явдал болно" гэжээ.

Сар шинийн баяр, хаврын баярын өдрүүдэд хүмүүсийн амьжиргааны чухал бараа бүтээгдэхүүний хэмжээг хангалттай, тогтвортой байлгах үүднээс Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос гол газар орон, салбарууд болон гол төрөл дэх зах зээлийн хяналтыг бэхжүүлэх, "хүнсний сагс" хотын захирагчийн хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх, нөөцийн зохицуулалтыг сайтар төлөвлөж, хэрэгжүүлэх, зах зээлд тавих хяналтыг нэмэгдүүлэх, үнийн дэмжлэг үзүүлэх холбоодын механизмын шаардлагуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхийг эл газар оронд уриалах, чиглүүлэх зэрэг олон арга хэмжээг урьдчилан зохион байгуулжээ.

Хятадын үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны хэвлэлийн төлөөлөгч мөн хэлэхдээ, өнөөгийн байдлаар томоохон, дунд хотууд нийлүүлэлтийг хангах, үнийг тогтворжуулах яаралтай төлөвлөгөөг ерөнхийд нь боловсруулсан төдийгүй амуу будаа, хүнсний тос, гахайн мах, хүнсний ногооны нөөц харьцангуй хангалттай байж, хангамж, үнийн тогтвортой байдлыг хангах суурь нь бат бөх байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://finance.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл