solongonews
Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Саудын Арабын Хаант Улс, Исламын Бүгд Найрамдах Иран Улс хамтарсан мэдэгдэл нийтлэв
2023-03-11 19:21
Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Саудын Арабын Хаант Улс, Исламын Бүгд Найрамдах Иран Улс хамтарсан мэдэгдэл нийтлэв

     Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Саудын Арабын Хаант Улс, Исламын Бүгд Найрамдах Иран Улс 03 дугаар сарын 11-ний өдөр Бээжин хотноо хамтарсан мэдэгдэл нийтэллээ. 

Мэдэгдэлд: БНХАУ-ын дарга Ши Жиньпиний тохиролцсоны дагуу Саудын Арабын Вант Улс, Исламын Бүгд Найрамдах Иран улстай сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэхэд Хятад улс дэмжлэг үзүүлэх талаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин нааштай санаачилга гаргасны хариуд Саудын Араб, Ираны удирдагчид ах дүүгийн харилцааны хүрээнд санал зөрөлдөөнөө яриа хэлцэл, дипломат арга замаар шийдвэрлэхийн тулд Саудын Араб, Ираны яриа хэлэлцээг Хятад улс хүлээн авч, дэмжиж байгаа талаар зөвшилцөлд хүрч, тус гэрээний зорилго, зарчмуудыг баримтлах НҮБ, Исламын хамтын ажиллагааны байгууллагын дүрэм, олон улсын дүрэм журам, практикийг Саудын Арабын Төрийн сайд, Засгийн газрын гишүүд, төрийн аюулгүй байдлын зөвлөх Мусаид бин Мохаммад Албан, Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Али Шамхани нар тэргүүтэй орны төлөөлөгчид 3 дугаар сарын 6-наас 10-ны өдрүүдэд Бээжинд хэлэлцээ хийлээ.

Саудын Араб, Ираны тал Хятад улсын удирдагч, засгийн газраас энэхүү хэлэлцээг зохион байгуулж, нааштай үр дүнд хүргэхийн тулд хичээн ажилласанд талархал дэвшүүлж байна. Энэхүү хэлэлцээгээр Саудын Араб, Иран хоёр орон хэлэлцээрт тохиролцож, хоёр талт дипломат харилцаагаа сэргээж, хоёр сарын хугацаанд багтаан элчин төлөөлөгчийн газраа харилцан томилох болно. Түүнчлэн бүх хүчээ дайчлан олон улсын болон бүс нутгийн аюулгүйн байдал, энх тайвны төлөө хамтран ажиллах болно гэдгээ гурван тал албан ёсоор мэдэгдэж байна гэсэн байна. 

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл