Хятадын төв радио телевиз, Хятадын төрийн өмчийн хяналт удирдлагын хороо, Хүний нөөц нийгмийн хамгааллын яамнаас санаачилж, Ян шыпинь апплекшин, Хятадын хөрөнгө оруулалтын SDIC компаний зохион байгуулсан “Ажлын байраар хангах арга хэмжээ” онлайн хэлбэрээр үргэлжилсээр байна. Хөхмөрний гурвалжин хойгийн бүсэд зориулсан ажлын байраар хангах онлайн арга хэмжээ 03-р сарын 31-ний өдөр албан ёсоор эхэллээ.
Тус арга хэмжээ Хөхмөрний гурвалжин хойгийн бүсийн нэрт аж ахуйн нэгжүүд болон их, дээд сургуулийн холбогдох удирдлагууд онлайнаар холбогдож, “Шууд нэвтрүүлгийн өрөөнд хандах” хэлбэрээр ажилтан элсүүлэх, ажилд орох хүсэлтэй хүмүүсийг холбож, их дээд сургууль төгсөгчид зэргийн ажлын байр хайж байгаа хүмүүст ажлын байр танилцуулах юм уу, зөвлөмж өгөх болно.
Онлайн хэлбэрээр “Ажлын байраар хангах арга хэмжээ” 03-р сарын эхээр эхэлснээс хойш нийт 3700 гаруй аж ахуй нэгж болон байгууллага нэгж оролцон, 340 мянган ажлын байраар хангаж, их дээд сургууль төгсөгчид зэрэг ажлын байр хайж байгаа хүмүүсээс нийт 1.05 сая материал авсан байна. Одоо оролцож байгаа аж ахуйн нэгж үргэлжлэн нэмэгдэж, ажлын байраар хангах цар хэмжээ ч өргөжсөөр байна.
