Сан-Томе ба Принсипи арлууд нь Африкийн Гвинейн булангийн зүүн өмнөд хэсгийн экваторт байрладаг. Хумхаа өвчин нь Сан-Томе ба Принсипи арлуудын нийгмийн эрүүл мэндийн гол асуудал болоод байх бөгөөд жилд хумхаа өвчинд оношлогдох тохиолдол 10 хувьд хүрч байгаа юм. 2017 оноос хойш Хятадын шинжээчдийн багийн баталсан артемизиний нэгдэл "Хятадын хумхаа өвчний эсрэг төлөвлөгөө" нь 2025 он гэхэд Сан-Томе ба Принсипи арлуудын хумхаа өвчнийг устгах зорилго гаргаж мөн найдвар төрүүлэв.
Энэ жилийн борооны улирал ирснээр Сан-Томе, Принсипи арлуудын хумхаа өвчний улирал ч эхэллээ гэж ойлгож болно. Гуанжөүгийн Хятадын уламжлалт анагаах ухааны их сургуулийн Гүө Вэньфэн Сан-Томе ба Принсипи арлуудын хумхаа өвчнийг аль болох хурдан арилгахад туслахын тулд Сан-Томе Принсипи дахь Хятадын тусламжтай хумхаа өвчний эсрэг шинжээчдийн багийг удирдан 03-р сарын сүүлээс эхлэн Сан-Томе, Принсипид хумхаа өвчний голомттой 10 тосгонд эмчилгээний төслийг эхэлж хэрэгжүүлэв.
Бүх иргэдэд эм уулгах нь ДЭМБ-ын хумхаа өвчнөөс урьдчилан сэргийлж, эмчлэх арга болох юм. Хумхаа өвчний тархалт ихтэй тодорхой бүс нутгийн бүх хүн амд өвчний эсрэг бүрэн хэмжээний эмийг нэгэн зэрэг хэрэглэж голомтыг устгах арга нь өвчнийг таслан зогсоох хамгийн үр дүнтэй хөтөлбөрүүдийн нэг мөн.
Тосгоны иргэн Фонсека: -Бүх тосгон хамтдаа эм уух нь сайн арга юм. Ийм арга хэмжээг тогтвортой байлгаж, хумхаа өвчнийг аль болох хурдан устгана гэдэгт найдаж байна гэжээ.
Хятадын шинжээчдээс мөн тусгай баг байгуулж өвчний эсрэг гүнзгийрүүлсэн судалгаа хийсэн байна. Бүх иргэдэд эм уулгахаас гадна тус орон нутгийн хумхаа өвчний тархалтын байдлыг ойлгож, Сан Томе ба Принсипид хумхаа өвчний тохиолдлын тоог хамгийн их хэмжээгээр бууруулахад тусалсан байна.
БНХАУ-ын тусламжаар баригдсан Сан-Томе ба Принсипи арлуудын хумхаа өвчнийг устгах лавлагаа лабораторийг 2021 оны 10-р сард барьж дуусгасан бөгөөд сүүлийн өдрүүдэд албан ёсоор бүртгүүлэв. Тус лаборатори нь Сан-Томе болон Принсипи арлуудйн хумхаа өвчний шинжилгээний чадавхыг сайжруулахад тусална.
Энэ оны 03-р сард Сан-Томе, Принсипийн Эрүүл мэндийн сайд Монтейро Хятад улсаас Сан-Томе болон Принсипид харамгүй тусламж үзүүлж, хумхаа өвчний эсрэг шинжээчдийн багийн хувь нэмрийг өндөр үнэлж, чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ, Сан-Томе ба Принсипийн засгийн газар хумхаа өвчнөөс урьдчилан сэргийлэх ба эмчлэхийг эрүүл мэндийн салбарынхаа тэргүүн ажил болгон үздэг бөгөөд хоёр орны хумхаа өвчний эсрэг багийн хамтын хүчин чармайлтаар Сан-Томе, Принсипи арлуудын хумхаа өвчний тархалтыг их хэмжээнд бууруулж чадсан байна гэжээ.
