2025 он гэхэд аж үйлдвэрийн үйл ажиллагааны орлогын жилийн нийлмэл өсөлт 10 хувиас багагүй байна.
Хятад улсын хөгжүүлэлт өөрчлөлтийн хороо, Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам, Экологи, байгаль орчны яам зэрэг байгуулга нэгжийн удирдлага, дэмжлэгийн дор Хятадын байгаль орчныг хамгаалах аж үйлдвэрийн холбооноос "Эко-орчныг хамгаалах аж үйлдвэрийн өндөр чанартай хөгжлийг түргэтгэх, бохирдлоос сэргийлэх, хянах ажлыг сайтар хийх, нүүрстөрөгчийн оргил үе, нүүртөрөгчийн төвийг сахих үйл ажиллагааны тойм хөтөлбөр (2021-2030)”-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөг албан ёсоор нийтэлжээ.
Мэдээгээр “Үйл ажиллагааны тойм хөтөлбөр”-т аж үйлдвэрийн бүтэц, зохион байгуулалт, техникийн түвшин, стандартчиллын түвшин, зах зээлийн гол цогцын өрсөлдөх чадвар, хөгжлийн нэгдмэл тогтолцоо зэрэг таван хэмжүүрээр хөгжлийн зорилтуудыг тодорхойлов. “Үйл ажиллагааны тойм хөтөлбөр”-т тодорхойлохдоо, 2025 он гэхэд экологи, байгаль орчныг хамгаалах салбарын үйл ажиллагааны орлогын жилийн нийлмэл өсөлтийг 10 хувиас багагүй байлгана. "Арван зуун мянган" аж ахуйн нэгжийг хөгжүүлж, бүс нутгийн экологи, байгаль орчны асуудлыг системтэйгээр шийдвэрлэдэг 50 томоохон аж ахуйн нэгжүүдийг, ерөнхийлсөн үйлчилгээний хүчирхэг чадавхтай 100 мэргэжлийн гол үйлдвэр, 1000 "нарийн мэргэжлийн, тусгай, шинэ" жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг бий болгоно. 2030 он гэхэд хүрээлэн буй орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх, хянах, экологийг хамгаалах, нөхөн сэргээх, нөөцийг үр ашигтай дахин ашиглах, нүүрстөрөгчийн оргил үе, эдийн засаг, нийгмийн хөгжлийн бүх талын ногоон өөрчлөлтийг дэмжих хэрэгцээ шаардлагад нийцсэн орчин үеийн экологи, байгаль орчныг хамгаалах салбарын тогтолцоог үндсэндээ бүрдүүлнэ.
Хятадын Байгаль орчныг хамгаалах аж үйлдвэрийн нийгэмлэгийн дарга Гүө Чэнжань хэлэхдээ:
- Экологи, байгаль орчныг хамгаалах салбар бол стратегийн ач холбогдолтой шинэ салбар бөгөөд байгаль орчны бохирдлоос сэргийлэх, экологийг хамгаалах, нөхөн сэргээх, нөөц баялгийг үр ашигтай дахин ашиглах, нүүрстөрөгчийн оргил үе ба нүүрстөрөгчийн төвийг сахих,эдийн засаг, нийгмийн хөгжлийн иж бүрэн ногоон өөрчлөлтөд чухал дэмжлэг үзүүлэх, баталгаажуулах үүрэг гүйцэтгэдэг. Сүүлийн жилүүдэд манай Хятад улсын байгаль орчныг хамгаалах салбарын цар хүрээ улам өргөжиж, зах зээлийн орон зай хурдсаж байна. "2021 оны Хятадын байгаль орчныг хамгаалах аж үйлдвэрийн хөгжлийн байдлын тайлан"-д дурдсанаар "Арван гуравдугаар таван жил"-ийн хугацаанд Хятад улсын байгаль орчны засалтын үйл ажиллагааны орлогын өсөлтийн хурд 13 хувиас давсан хэвээр байв. 2020 онд улсын байгаль орчныг хамгаалах салбарын үйл ажиллагааны нийт орлого 1.95 их наяд юаньд хүрч, 2019 оныхоос 7.3 хувиар нэмэгдэж, 3.2 сая гаруй ажилтантай болно. Нүүрстөрөгчийн оргил үе ба нүүрстөрөгчийн төвийг сахих нь өргөн цар хүрээтэй, гүнзгий эдийн засаг, нийгмийн тогтолцооны өөрчлөлт бөгөөд сорилтууд нь үйлдвэрлэлийн өөрчлөлт, шинэчлэлийн томоохон боломжийг агуулж байдаг. Хятад улсын хөгжил, шинэчлэлийн хорооны Байгаль орчны нөөцийн хэлтсийн ажилтан Жао Пэнгао хэлэхдээ:
- Аж үйлдвэрийн бүтцийн зохицуулалт, эрчим хүчний бүтцийг сайжруулах, эрчим хүч хэмнэх, нүүрстөрөгчийн хийг бууруулах технологийн дэвшил, ногоон хэрэглээг шинэчлэх зэрэг нь бүгд зах зээлийн өргөн хэтийн төлөв, бизнесийн боломжийг бий болгоно. Мөн үйлдвэрлэлийн хөгжилд шинэ цар хүрээг нээж, шинэ шаардлагуудыг дэвшүүлж, ялангуяа экологи, байгаль орчныг хамгаалах салбарт түүхэн ховорхон боломжууд тохиож байна гэжээ. Үйлдвэр худалдаа, мэдээллийн технологийн Эрчим хүч хэмнэлт, ерөнхийлсөн ашиглалтын газрын орлогч дарга Юэү Юн хэлэхдээ:
- Байгаль орчныг хамгаалах тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбар нь ногоон байгаль орчныг хамгаалах салбарын чухал хэсэг бөгөөд экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтад материаллаг бааз, техникийн чухал дэмжлэг болж байдаг. Энэ нь нэг талаар үйлдвэрлэлийн өндөр чанартай хөгжилд холбогдож, нөгөө талаар экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалттай холбогдож байдаг. Байгаль орчныг хамгаалах тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбар хурдацтай хөгжиж, сүүлийн 10 жилд тус салбарын нийт бүтээгдэхүүний жилийн нийлмэл өсөлт 10 хувиас давсан байна. "Арван дөрөвдүгээр таван жил"-д байгаль орчныг хамгаалах тоног төхөөрөмж үйлдвэрлэх аж үйлдвэрийн хангамжийн хүчин чадал эрс сайжирч, байгаль орчныг хамгаалах салбарын хөгжил нь ногоон өсөлт хөгжлийн шинэ хөдөлгүүр болно гэжээ. Байгаль орчныг хамгаалах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд нийгмийн бүх салбарын хамтын хүчин чармайлтыг шаардана.
Тус хэвлэлийн бага хурал дээр Экологи, байгаль орчны яамны Шинжлэх ухаан технологи, санхүүгийн газрын орлогч дарга Лү Юаньтан хэлэхдээ:
- Сүүлийн жилүүдэд Экологи, байгаль орчны яам байгаль орчныг хамгаалах салбарын хөгжлийг идэвхтэй ахиулж, байгаль орчныг хамгаалах салбарыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх бодлого боловсруулах сайжруулах чиглэлээр холбогдох газруудтай хамтран ажиллаж,Экологи, байгаль орчны засалтын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, байгаль орчныг хамгаалах салбарын зах зээлийг идэвхтэй хөгжүүлж;Экологи, байгаль орчныг хамгаалахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх төслүүдийн нөөц банк байгуулж, санхүүгийн хөрөнгийн нарийн хөрөнгө оруулалтыг удирдан чиглүүлэв. Мөн Хятад улсын экологи, байгаль орчны шинжлэх ухаан, технологийн ололт амжилтыг өөрчлөн хувиргах ерөнхийлсөн үйлчилгээний платформыг байгуулж, ногоон болон нүүрстөрөгч бага ялгаруулдаг технологийн өөрчлөлтийг эрчимтэй ахиулав.
Гүө Чэнжань хэлэхдээ:
- Хятадын байгаль орчныг хамгаалах аж үйлдвэрийн нийгэмлэг "Үйл ажиллагааны тойм хөтөлбөр"-ын хэрэгжилтийг ахиулахыг боломж болгон ашиглан, аж үйлдвэрийн гүүрний үүргийг бүрэн дүүрэн биелүүлж, бүх салбарын хүчийг дайчлан, бодлогыг сурталчлах, салбарын шаардлагыг тусгах, онцгой хүндрэлтэй аж ахуйн нэгжүүдийг аврах зэрэг ажлуудыг өрнүүлэв. Экологи, байгаль орчныг хамгаалах аж ахуйн нэгжүүд ногоон болон нүүрстөрөгч багатай технологийн инновац, бизнесийн загварын инновац, менежментийн инновацыг үр дүнтэй нэмэгдүүлж, нийгмийн хариуцлагаа идэвхтэй биелүүлэх ёстой. Мөн төрөөс цаашид дэмжлэгээ улам нэмэгдүүлж, экологийн болон байгаль орчныг хамгаалах хөгжилд бодлогын бат бөх баталгаа хангах болно гэжээ.
