Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 30-ны үдээс хойш Ардын Их Хурлын Танхимд “2018 оны Хятадын засгийн газрын найрамдал шагнал” авсан гадаадын мэргэжилтэн нар болон тэдний гэр бүлийнхний хүлээн авч уулзсан байна.

Ли Кэчян шагнал авсан гадаадын мэргэжилтэн нарт баяр хүргэж, тэдний Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийг ахиулж, гадаад дотоодын олон салбарын солилцоонд тус дөхөм үзүүлэх талаар гаргасан чухал хувь нэмрийг өндрөөр үнэлж, Хятадад ажиллаж байгаа гадаадын эрдэмтэд болон тэдний гэр бүлийнхэнд дотнын мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Ли Кэчян: Энэ онд Хятадын өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 40 жилийн ой тохиож байна. Хятад улсын өөрчлөлт хийж нээлттэй байхаа баримтлах шийдвэр зориг өөрчлөгдөхгүй бөгөөд эрч хүчээ улам чангатгах болно. Бид зах зээлд орох зөвшөөрлөө улам чөлөөтэй болгож, эрх тэгш шударга хяналт удирдлага хэрэгжүүлж, адил бус өмчлөлийн шударга өрсөлдөөнийг хамгаалж, дотоод гадаадын аж ахуйн нэгж болон төрөл бүрийн чадварлаг боловсон хүчинд ил тод тогтвортой төсөөлж болох зах зээл болон хуулийн засаглалын орчин бүрдүүлж өгөх болно.
Ли Кэчян: Гадаадын чадварлаг боловсон хүчин болон оюун ухаан бол Хятадын инноваци бүтээх системийн чухал бүрэлдэхүүн хэсэг мөн. Нэн олон гадаадын мэргэжилтэн нар Хятадын инновацитай хөгжилд чухал үйлдэл үзүүлэхийг хүсэж байна. Гадаад дотоодын чадварлаг боловсон хүчин хамтран ажиллаж дэлхийн технологийн шинэчлэл, соёл иргэншлийн дэвшлийг ахиулж, эдийн засгийн даяаршлын эрүүл хөгжлийг дэмжихийг хүсэж байна. Хятад улс адил тэгшээр та бүхэнд нэн их боломж олгож, оюуны өмчийн эрхийн хамгаалалтаа нэн чангатгах болно.
Ли Кэчян: Хятад улс чадварлаг боловсон хүчийг зээлдэн оруулах нэн идэвхтэй, нээлттэй, үр ашигтай бодлого хэрэгжүүлж, чадварлаг боловсон хүчинд үйлчлэх хамгаалалтын системийг шилдэг болгож, гадаадын хүмүүсийн Хятадад ирж ажиллаж амьдрах зэргийг уялдуулсан механизм байгуулж, тэдэнд үйлчлэх нэг цэгийн үйлчилгээ хангаж, тэдний Хятадад амьдрахад “нэг карт”-аар үйлчлүүлэх зэрэг арга барил хэрэгжүүлж, тэдэнд нэн дөхөм үзүүлэх болно.
