solongonews
Жижиг цайны газрын том бизнес
2021-05-06 16:50
Жижиг цайны газрын том бизнес

38 настай Ли Жүөчэн Бээжингийн Чинхуа Их Сургуулийг төгссөн. Өмнө нь онлайн боловсрол, санхүүгийн технологи зэрэг хоёр бизнесийн төслийг хэрэгжүүлсэн боловч бүтэлгүйтэж байжээ. Харин түүний гурав дахь төсөл болох "Жижиг цайны газар" сүлжээ дэлгүүр нь 5 дахь жилийнхээ нүүрийг үзэж, Бээжинд алдартай жижиг сүлжээ цайны дэлгүүр болжээ.

Цайны талаарх мэдлэгийг зочдод танилцуулахын дээр онлайн видео шууд нэвтрүүлгээр дамжуулан цайны соёлыг таниулах зэргээр Ли Жүөчэн үргэлж завгүй ажилладаг. Хэдийгээр бизнес эрхлэхэд хэцүү байсан ч Ли Жүөчэн энэ үйл явцад тасралгүй туршлага цуглуулж, "Жижиг цайны газар"-ыг ажиллуулах өөрийн үзэл баримтлалтай болжээ. Таван жилийн бизнес эрхлэх явцад тэрбээр "Жижиг цайны газар"-ын ашиглалт, менежментийн загварыг үргэлжлүүлэн сайжруулж, "жижиг цайны газар"-ыг улам бүр томорч, хүчирхэгжих үндэс суурийг тавьсан юм.

Ли Жүөчэний үзэж байгаагаар тасралтгүй суралцаж, мэдлэг туршлага солилцож, салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээллээс хоцрохгүй байх нь мэргэшсэн бизнес эрхлэгчдийн хувьд шаардлагатай чанар юм. 2021 оны 04-р сарын 23-нд Хятадын (Бээжин) 13 дахь удаагийн олон улсын цайны үйлдвэр ба цайны урлагийн экспо нээгдэж, Ли Жүөчэн ч газар дээр нь очжээ.

"Бид цайны үзэсгэлэн дээр очвол салбарын хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнийг харж болно. Бүтээгдэхүүний талаарх мэдлэгээ шинэчилж нэмэгдүүлж, салбарын олон шилдэг үйлдвэрлэгчидтэй танилцаж, үүнээс зарим ханган нийлүүлэгчдийг сонгож, өөрийн бүтээгдэхүүний системийг сайжруулж болно. Үүний зэрэгцээ Цайны Экспо нь бидний үг хэлэх тавцан болж, цайны үзэсгэлэн дээр үйлдвэрлэлийн гинжин хэлхээний хүмүүстэй харилцах боломжийг хангадаг" гэж Ли Жүөчэн ярив.

Ли Жүөчэн бизнес эрхэлж байхдаа нэг талаар цайны газрын мэргэжлийн чадварыг хөгжүүлэх системтэй сургалтын хөтөлбөрийг бий болгож, залуучуудыг "жижиг цайны газар"-ын тавцан дээр мэргэжлийн цайны бизнес эрхлэгч болж өсөхөд нь тусалдаг. Нөгөө талаар ядуу буурай газар нутгийн цайны борлуулалтыг дэмжихэд идэвхтэй оролцож, цайны тариалан эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэхэд тусалдаг.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл