solongonews
Хятад улс дэлхийн уур амьсгалыг сайжруулахад идэвхтэй оролцоно
2016-11-12 21:36
НҮБ-ын Марракешийн уур амьсгалын хуралд оролцсон Хятад улсын төлөөлөгчид энэ сарын 11-ний өдөр: - Уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах Хятад улсын бодлого, үйл ажиллагаа гаднын нөлөөнд автахгүй, ”Идэвхтэй оролцогч” хэвээрээ ажиллах бөгөөд уур амьсгалын нөлөөг засах олон улсын үйл ажиллагаанд оролцоно.

          Хөгжингүй орнууд удирдах хүчээ харуулан уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах амлалтаа биелүүлэхийг Хятад улс хүсэж байна гэж мэдэгдлээ.

Хэлэлцээрийн төлөөлөгч Чэнь Жихуа сэтгүүлчдэд ярилцлага өгч, хурал нээгдсэнээс хойш Хятад улс олон сэдвийг авч хэлэлцэхэд оролцсон юм. Үүнд, "Парисийн хэлэлцээр"-ийн үйл явц, хууль зүйн зохицуулалт, хэлэлцээрийг хэрэгжүүлсний дараах холбогдох зохицуулалт болон 2020 оноос өмнө талууд амлалаа биелүүлэх үйл ажиллагаа зэрэг сэдвийг хамрууллаа гэсэн байна.

Тэрээр хөгжингүй орнууд удирдах чадвараа харуулан, технологи, хөрөнгө мөнгөний тухайд амласнаа биелүүлж, хөгжиж буй орнуудын үйл ажиллагаанд хүч сэлбэн нөөцийн баталгаа өгч, 2020 он гэхэд талуудын зорилтоо биелүүлэхэд боломж бүрдүүлэх ёстой гэж илэрхийллээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл