solongonews
Ши Жиньпин дарга нийгмийн аюулгүй байдлыг илүү сайн баталгаажуулахыг шаардлаа
2019-05-09 16:52
Ши Жиньпин дарга нийгмийн аюулгүй байдлыг илүү сайн баталгаажуулахыг шаардлаа.

Хятадын нийгмийг аюулаас хамгаалах ажлын хурал 07, 08-ы өдөр Бээжинд боллоо. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хуралд оролцож үг хэллээ. Тэрээр, түүхийн шинэ нөхцөл байдалд нийгмийг аюулаас хамгаалах байгууллагынхан ард иргэдийн урт хугацааны амгалан тайван байдлыг улам сайн баталгаажуулж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, “хос зуун жил” -ийн зорилт болон Хятадын үндэстний агуу их сэргээн мандлыг биелүүлэхэд улс төр нийгмийн аюулгүй, тогтвортой орчинг хангах хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин: Бодит ажлын явцад бид маш олон үнэтэй туршлага хуримтлуулсан бөгөөд ажлаа сайтар дүгнэж, амжилттай туршлагаа хуваалцан, нийгмийг аюулаас хамгаалах ажлын улс төрийн зөв чиглэлийг баримтлах хэрэгтэй гэжээ.Тэрээр мөн, өөрчлөлт шинэчлэлийг баримтлан, нам болон цагдааг чанга удирдан, намдаа үнэнч шударга хандах, ард түмэнд үйлчлэх, хуулийг шударга хэрэгжүүлэх сахилга батыг чанд мөрдөх ерөнхий шаардлага ёсоор нам, ард түмэндээ сайн үйлчлэх өндөр боловсролтой нийгмийг аюулаас хамгаалахэгнээбайгуулахыг шаарджээ.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл