Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Бээжин хотноо Хятад, Америк хоёр тал хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголтын дагуу, эрх тэгш, харилцан хүндэтгэсэн сууринд зохицуулалт, хамтран ажиллах, тогтвортой байдлыг даган мөрдөж, санал зөрөлдөөнөө тогтоон барьж, Хятад Америкийн харилцааны хөгжлийг ахиулж, хамтын ажиллагаагаар харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртэхийг биелүүлэх ёстой гэжээ.
Мөн өдөр Ли Кэчян АНУ-ын сангийн сайд асан Паулсонтай уулзсан байна.
Тэрээр олон улсын ээдрээ будлиантай өнөөгийн нөхцөл байдалд, Хятад улс улам нээлттэй байж, энх тайвны замаар замнаж, АНУ-г багтаасан дэлхийн олон орнуудтай хамтдаа дэлхийн энх тайван, хөгжил, хамтын ажиллагааг ахиулахад бэлэн байна гэжээ.
Паулсон: - Өнөөгийн Америк, Хятадын харилцаа онцтой байдалд байгаа. Энэ онд Америк, Хятадын харилцаа тогтоосон 40 жилийн ой тохиож байна. Хоёр орон, мөн дэлхий дахинд ч маш их өөрчлөлт хувиралт гарсан болохоор хоёр тал Америк, Хятадын харилцааг зохицуулах шинэ арга хэлбэр хайх ёстой. Иймийн тулд, хоёр тал хатдаа хүчин зүтгэж, хоёр орны эдийн засаг, худалдааны харилцааг хөгжүүлж, хоёр орны ард иргэдэд үг өгөөжөө хүртээх ёстой гэсэн байна.
