solongonews
6500 метр урт ноолуураар хийсэн лууг уулын оройд гаргаж дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ
2024-02-29 16:58
6500 метр урт ноолуураар хийсэн лууг уулын оройд гаргаж дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ

        5 тонн жинтэй энэхүү ноолуураар хийсэн лууг Өвөр Монголын Улаанхад хотын нэгэн орон нутгийн ноолуурын компани болон зураач нар хамтран бүтээж, 1500 гаруй ажилчин 18 хоног зарцуулжээ. Өнгө өнгийн луугийн гол өнгө нь улаан, шар, ногоон, цэнхэр бөгөөд 6500 метр урттай, Улаанхадын соёлын 6500 жилийн гайхамшигт түүхийг илтгэжээ. Тэр өдөр 3250 сайн дурынхан хамтдаа уулын оргилд авч гарчээ.

        Үйл ажиллагааны дараа ноолууран даавууг дахин боловсруулж гар урлал, ноолууран бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйл зэргийг хийж олон нийтэд худалдаалах юм.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл