solongonews
AEO харилцан хүлээн зөвшөөрөх дүрэм шинэ стандарттай боллоо
2017-11-02 20:54
Хятадын Гаалийн байгууллага анх удаа олон улсын AEO харилцан хүлээн зөвшөөрөх дүрмийг боловсруулан батлав

“Дэлхийн Гаалийн Байгууллагын AEO харилцан хүлээн зөвшөөрөх дүрмийн удирдамж”-ийг саяхан Хятадын Гаалийн байгууллагаас боловсруулан баталсан байна.

AEO системийг Дэлхийн Гаалийн Байгууллагаас санаачилсан бөгөөд Гаалийн газраас хуулийн хэрэгжилт сайтай, аюулгүй байдлын түвшинд нийцсэн гаалийн баталгаажуулалтаар аж ахуйн нэгжүүдэд гаалийн бүрдүүлэлтийн тав тухтай орчныг хангаж өгөх дээр зорилго тавьсан байдаг. Үүгээр дүрэмд хамрагдсан орнуудын гаалийн байгууллага AEO-ны харилцан хүлээн зөвшөөрөх дүрмээр шаардлагыг хангасан бусад орны аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлт үзүүлэх боломжтой болох аж.

Өнөөдрийг болтол Хятадын Гаалийн газар нэгэнт 33 улс орон болон бүс нутгуудтай AEO харилцан хүлээн зөвшөөрөх тохиролцоог байгуулж хэрэгжүүлсэн болно. Ингэсний дүнд Хятадын AEO дүрмийн стандарт нийцсэн аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ эгээр улс орнууд болон бүс нутаг уруу экспортлоход бараа бүтээгдэхүүний хянан шалгалтын норм 60-80 хувиар багасаж, гаалийн бүрдүүлэлтийн хугацаа болон гаалийн бүрдүүлэлтийн өөрийн өртөг 50 хувиар буурсан байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл