solongonews
Өөрчлөлт шинэчлэлт бол ирээдүйн Хятадын спортын хөгжлийн гол төлөв байдал болно
2017-03-08 01:07
Хятад улсын спортын ерөнхий товчооны дарга Гөү Жүнвэнь: Өөрчлөлт шинэчлэлт бол ирээдүйн Хятадын спортын хөгжлийн гол төлөв байдал болно гэжээ.

Хятад  улсын спортын ерөнхий товчооны дарга Гөү Жүнвэнь 3 дугаар сарын 7-нд БХ-ын УТЗЗ-ний ХII хорооны V бүгд  хуралд спортын салбарын хамтарсан хурлыг дүгнэж үг хэлэхдээ, өөрчлөлт бол ирээдүйн Хятадын спортын хөгжлийн гол хэлбэр байдал гэжээ.  

Бээжингийн өвлийн олимпийн бэлтгэл ажил ч УТЗЗ-ний гишүүдийн анхааралд байгаа сэдэв билээ. Гөү Жүнвэнь үүний тухай илэрхийлэхдээ: - Бидний өвлийн спортын хөдөлгөөний буурай тал олон байна. Бүх талын хөгжлийг шаардаж байгаа ч зорилт бол бүх талаар тэмцээнд оролцох явдал болно. Энэхүү зорилт нь одоогийн байдлаар үндсэндээ биелж болохоор байна гэжээ.

”Токуогийн олимпийн хувьд Гөү Жүнвэнь хэлэхдээ: - Энэ удаагийн Токиогийн олимпод бидний баг олон өрсөлдөөнд тулгарах нь гарцаагүй. Одоогийн байдлаар Хятад улсын спортын ерөнхий товчооныхон ирж буй өрсөлдөөнд бэлтгэж эхэлсэн байна. Та бүхэн санаа зоволтгүй, гэхдээ бас бэрхшээлтэй талууд оршиж байна гэжээ.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : www.people.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл