solongonews
Хятадын эмчилгээний баг Лаост амжилттай тусламж үзүүллээ
2020-04-13 21:24
Хятадын эмчилгээний баг Лаост амжилттай тусламж үзүүллээ.

Шинэ коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдвартай тэмцэх Хятадын эмчилгээний мэргэжилтний баг Лаост туслан халдвартай тэмцэх ажлаа дүүрэн амжилттай биелүүлээд 04-р сарын 12-нд эх орондоо буцсан байна. Хятадаас Лаост суугаа Элчин сайд Жян Зайдүн, Лаосын Эрүүл мэндийн сайд Боунконг Сайхавонг нарын хүмүүс онгоцны буудалд очиж хүргэсэн байна.

Хоёр долоо хоног ажиллах хугацаандаа, Лаосын халдвартай тэмцэх явдалд тусалсан Хятадын эмчилгээний 12 хүнээс бүрдсэн мэргэжилтний баг Хятадын туршлага болон Лаосын бодит байдлын дагуу Лаос улсад сэргийлэн хянах болон оношилгоо эмчилгээний төсөл боловсруулан өгч, Лаост шинэ коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдвар авсан өвчтөнийг хүлээн авч эмчлэх тогтмол эмнэлгийг бүрдүүлж, бүх Лаосын 18 муж хотын эмч сувилагчид зориулан 20 гаруй удаагийн сургалт дамжаа өрнүүлж, Лаосын талын лабораторийн шалгалт хэмжилтийн чадварыг дээшлүүлж, мөн тус улсад байгаа Хятадын оюутнууд болон Хятадын хөрөнгө оруулалттай байгууллагад хамгаалалтын мэдлэг түгээсэн байна. Мэргэжилтний баг өдөр бүр хэсэг бүлэгт хуваагдан олон талын ажлыг зэргээр өрнүүлж, Лаосын талтай нягт уялдаж, хязгаартай хугацаанд ажил үүргээ бүх талаар нарийн нягт биелүүлэхээр хичээж, бодит үйл ажиллагаагаар Лаосын ард түмэнд туслан халдвартай тэмцэж, Хятад Лаосын хувь заяаны хамтын цогц байгуулахыг урагшлуулсан байна.

Хятадаас Лаост суугаа Элчин сайд Жян Зайдүн хэлэхдээ: мэргэжилтний баг тухайн газрын бодит байдлын дагуу Лаост туслан халдвар гадаадаас зөөвөрлөгдөн орж ирэхээс хамгаалах болон дотоодод дэгдэхээс хамгаалахыг багтаасан иж бүрэн төсөл боловсруулж, Лаосын талын сэргийлэн хяналтдаа авах шинжлэх ухаанч чанар болон дүрэмжлийн түвшнийг дээшлүүлсэн байна. Хоёр талын хүчин чармайлт дор, Лаосын олон мужийн халдвараас сэргийлэн хянах үзэл ухамсар илт дээшилж, халдвар их цар хүрээтэй дэгдэхээс сэргийлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэсэн байна гэжээ.

Лаосын Эрүүл мэндийн сайд Боунконг Сайхавонг Хятадын эмчилгээний мэргэжилтний багийн ажлыг өндрөөр сайшаав. Тэрээр хэлэхдээ: энэ удаад халдвартай тэмцэх Хятадын эмчилгээний мэргэжилтний баг манай оронд ирж халдвартай тэмцэхэд тусалсан явдал нь Лаос Хятад хоёр орон хувь заяаны бат бөх хамтын цогц гэснийг бүрэн харуулав гэжээ.

Тэрээр хэлэхдээ: "Энэ удаад Хятадаас Лаост тусалсан явдал гүн гүнзгий ач холбогдолтой юм, мэргэжилтний баг Лаост бүрэн дүүрэн, үнэнч сайн туслалцаа хангасан нь Лаос Хятадын хувь заяаны хамтын цогцын үзэл санаа хийгээд агуулгыг үнэнхүү харуулсан байна. Лаос шинэ коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдвараас сэргийлэн хамгаалах явцад хүндрэл бэрхшээлтэй тулгарсан үед, Хятадын тал даруй түргэн Лаосын яаралтай урилгад хариу өгч, тав хүрэхгүй хоногийн хугацаанд эмчилгээний баг томилон очуулж, бас бидэнд эмчилгээний эд бодис хандивлав, үүнээс би хоёр орны зовлон зүдүүрээ хамтатгасан онцгой найрамдлыг олж харлаа, хоёр орон бол найрсаг хөрш, хувь заяаны хамтын цогц юм хэмээн хоёр орны удирдагч хэлсэн юм" гэжээ.

Хоёр долоо хоногийн турш хамтран ажилласан учир, Хятадын мэргэжилтнүүдийн шаргуу хатуужилтай ажиллаж байгаа байдал Лаосын Вьентьян хотын найрамдлын эмнэлгийн дэд захирал Сонексай Латсавонг-ийг маш ихээр догдлуулсан байлаа. Тэрээр хэлэхдээ: Хятадын мэргэжилтнүүд манай эмнэлэгт туслан сэргийлэн хянах арга хэмжээг эрчимжүүлж, оношилгоо эмчилгээний түвшнийг дээшлүүлэв, манай эмнэлэг тэдний илүү олон шилдэг туршлагыг суралцах ёстой гэжээ.

Тэрээр хэлэхдээ: "Бидний бодит шаардлагын дагуу Хятадын эмчилгээний мэргэжилтний баг халдвартай тэмцэх тодорхой туршлагаа хуваалцаж, эмчилгээний тоног төхөөрөмж, эд бодис болон эм бэлдмэл авчирсан байна. Хятадын мэргэжилтнүүд нарийн намбай, өндөр үр ашигтай ажиллав, тэдэнтэй маш урагштай хамтран ажилласнаар, манай эмнэлэг товлосон үр дүндээ хүрч чадсан байна" гэжээ.

Лаосын Эрүүл мэндийн яамны эмчилгээ хийгээд эрүүл мэндийн салбарын дарга Хамкуа Сутисомбат үзэхдээ: Энэ удаад Хятадын мэргэжилтнүүд халдвартай тэмцэх амжилттай туршлага авчирсан төдийгүй бүр ч Лаосын сэргийлэн хянах ажлыг урамшуулан итгэл хайрласан байна.

Тэрээр хэлэхдээ: "Эмчилгээний баг халдвартай тэмцэх мэдлэг уламжилж, Хятадын амжилттай туршлагыг хуваалцав, эдгээр нь бидэнд авч хэлбэл маш чухал юм, үүгээр дамжаад Лаосын ард түмэн шинэ коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдварыг оношлон эмчлэх, сэргийлэн хянах талаар илүү их итгэлтэй болсон байна. Халдвартай тэмцэх бидний ажил лавтай амжилтад хүрнэ гэдэгт би итгэж байгаа" гэжээ.

12 хүний бүрэлдэхүүнтэй Хятадын мэргэжилтний баг Лаос дахь халдвараас сэргийлэн хянах ажилд оруулсан чухал хувь нэмрийг үнэлэн талархахын тулд, Лаосын Эрүүл мэндийн яамнаас Хятадын эмчилгээний мэргэжилтний багт яруу алдын үнэмлэх олгосон байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл