Хятад болон Арабын Холбооны хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны 4-р форум интернэт дээр явагдав. Хятад болон Арабын Холбооны гишүүн орнуудын хэвлэл мэдээллийн гол салбарын төлөөлөгч, гол гол хэвлэлийн хариуцлагатан нарын зэрэг 60 орчим хүн "Шинэ коронавирусийн уушгины халдварын нөхцөлд Хятад, Арабын Холбооны хамтын хөгжлийг эрчимжүүлэх явц дахь хэвлэлүүдийн хариуцлага" хэмээх гол сэдвийн эргэн тойронд гүнзгий харилцсан байна.
Арабын Холбооны төлөөлөгч илэрхийлэхдээ: шинэ коронавирусийн уушгины халдвар бол бүх хүн төрөлхтөнд нүүрлэсэн хамтын өрсөлдөөн сорилт юм, олон орон зөвхөн эв нэгтэй хамтран ажиллавал сая халдварыг ялан давж чадна. Арабын Холбоо болон Хятад халдвартай тэмцэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон талт үзлийг хамгаалж, дэлхийн эдийн засгийн өсөлтийн ирээдүй болон бүх дэлхийн засаглалын байдалд холбогдох том чухал асуудлыг хамтдаа даван туулж, харилцаа туршлагаа эрчимжүүлж, "бүс ба зам"-ыг хамтдаа туулж, хамтын хөгжлийг хайж, Арабын Холбоо болон Хятадын хувь заяаны хамтын цогцыг байгуулах ёстой гэжээ.
Хятад болон Арабын Холбооны хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны 4-р форумыг Хятадын Төрийн Зөвлөлийн хэвлэлийн алба хийгээд Арабын Холбооны нарийн бичгийн дарга нарын газар хамтдаа зохион байгуулав. Хятад, Арабын Холбоо хоёр тал хэвлэлийн салбарт бодитой хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх талаар өргөн хүрээний нийтлэг ойлголтод хүрч, "Хятад болон Арабын Холбооны хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны 4-р форумын видео хурлын албан мэдээ"-г нийтлэв.
