Орхигдсон хуучин байшингууд номын сан болон хувирчээ
2022-11-11 11:26
Орхигдсон хуучин байшингууд номын сан болон хувирчээ.

Ном, уул, далай, нар... Байгалийн үзэмтэй газар ном уншиж сууна гэдэг жаргал. Жэжян мужийн Дайшаны цэцэрлэгт хүрээлэнд хуучин байшингуудыг номын сан болгон хувируулан ашигласан байна. Одоогоор тус номын сан нь философи, хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухаан зэрэг сэдвүүдийг хамарсан 4000 гаруй номтой.
Номын сангийн төсөл нь Дайшаны хувьд улсын цэцэрлэгт хүрээлэнгийн үзэсгэлэнт газруудад соёлын сан байгуулах, цаашид олон нийтийн эрэлт хэрэгцээг чанартай хангах, Дайшан дүүргийн энгийн иргэдийн нийтийн соёлын түвшинг сайжруулахад туслах чухал арга хэмжээ болж байгаа юм.


Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх
