solongonews
Монгол, Хятадын боловсролынхны хамтарсан “Түншлэл” зорилтот төсөл хэрэгжинэ
2017-01-07 11:09
Боловсролын бүх шатны байгууллагууд хэрэгцээ, сонирхол, эрмэлзлэл, зорилго, үнэт зүйл, үйл ажиллагаа, ажлын арга барилын хувьд нэгдмэл нэг ойлголт, нэг итгэл үнэмшилтэй хамтран ажиллаж, хамтын бүтээл, амжилтын төлөө бие биенээ дэмжин, нэг зүтгэл гарган, гар сэтгэл нийлсэн хүмүүсийн ажил хэрэгч нөхөрсөг нэгдлийг үүсгэн ажиллах учиртай.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэс, сургуулийн өмнөх боловсрлын байгууллагууд хамтын удирдлагатай багийн ажиллагааг эрхэмлэн, нийтлэг үнэт зүйл, зарчмуудаа тодорхойлж, оновчтой зөв бүтээмжийг бий болгон, хамтдаа өсөж хөгжих боломжийг бие биедээ олгож ажилладаг байна.

Тиймээс Чингэлтэй дүүргийн боловсролын хэлтэс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Монгол Үндэстний хүүхдийн 8 цэцэрлэг, Хэнтий аймгийн 6 сумын хүүхдийн цэцэрлэгүүдтэй сүүлийн 2-6 жил хамтран ажиллаж байна.

Ийнхүү хамтын ажиллагааны хүрээнд

  1. Утга учиртай...
  2. Хамтаар дагаж мөрдөх зохион байгуулалт, зарчимтай...
  3. Харилцан бие биенээ нөхөх чадвартай...
  4. Гаршиж сайн эзэмшсэн ажлын арга барилтай...
  5. Хамтаар өсөж, хөгжих боломжтой... байх ёстой гэсэн үүднээс Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэс, төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүд санаачлан “ТҮНШЛЭЛ”зорилтот төслийг хэрэгжүүлж байна.

​"Түншлэл" зорилтот төсөл нь 2017 оны нэгдүгээр сарын 09-12-ны өдрүүдэд хэрэгжих бөгөөд төслийн хүрээнд:

  • Нээлтийн үйл ажиллагаа /2017-01-09-ний 09:00 цагт СУИС-ийн Оюутан театрт/
  • “Хамтдаа суралцъя” сайн хичээл, үйл ажиллагааны зөвлөгөөн /2017-01-09-ний 10:30 цагт 37 дугаар цэцэрлэг дээр/
  • “Хамтдаа хөгжье” онол, практикийн бага хурал /2017-01-09-ний 10:30 цагт ерөнхий боловсролын 5 дугаар сургууль дээр/
  • “Хамтдаа дуулъя” урлагийн тоглолт /2017-01-11-ний 18:30 Монголын Хүүхдийн Ордонд/
  • “Хамтдаа нөхөрлөе” спортын нөхөрсөг тэмцээн /2017-01-10-ны 10:00 цагт ерөнхий боловсролын 49 дүгээр сургууль дээр/ 
  • “Хамтдаа үлгэрлэе” телевизийн нэвтрүүлэг /2017-01-12-ны 11:00 цагт Монголын Үндэсний Олон Нийтийн телепизийн "Монголын нэг өдөр хөтөлбөр"/
  • Хаалтын үйл ажиллагаа /2017-01-12-ны 17:00 цаг/ зэрэг үйл ажиллагаа зохиогдох юм байна.
Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл