solongonews
Хятадын үйлдвэрлэсэн вакцин сайн үнэлгээ хүртэж байна
2021-01-31 20:16
Хятадын үйлдвэрлэсэн вакцин сайн үнэлгээ хүртэж байна.

   Дэлхий нийт  вакцины хомсдолд ороод байгаа үед олон улсын нийгэмлэгээс Хятадын үйлдвэрлэсэн хэдэн төрлийн вакцинд итгэл найдвараа тавьж байна. Хятадын Үндэсний эмийн корпорац, Хятадын Кэ Шин компаний үйлдвэрлэсэн хоёр вакциныг ДЭМБ-д  мэдээллээ хүргүүлсэн бөгөөд дэлхийн  улс орнуудын  зах зээлд нэвтрэх зөвшөөрлийг олж, сайн үнэлгээ хүртсэн байна. 

    01-р сарын 29-нд Унгар улс Хятадын Үндэсний эмийн корпорацын  үйлдвэрлэсэн вакциныг  хэрэглэхийг  зөвшөөрчээ. Энэ бол Хятадын  вакциныг  хэрэглэхийг  зөвшөөрсөн Европын холбооны анхны орон юм.

Өмнөх өдөр нь Хятадын Кэ Шин компаний үйлдвэрлэсэн  вакцин Чилид хүрсэн байна.   Чилийн Ерөнхийлөгч Пинера миний бие ч мөн Хятадын  вакциныг хийлгэнэ гэж хэлсэн байна.

Ерөнхийлөгч Пинера:

- Энэ өдрийг хүсэн хүлээж удлаа. Хятадын үйлдвэрлэсэн вакцин бидэнд гэрэл гэрээ авчирч,  Чилийн ард иргэдийн амь насны аюулгүй байдлыг хамгаалах болно гэж хэллээ. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл