solongonews
Ши Жиньпин Замбийн ерөнхийлөгчтэй утсаар ярьжээ
2022-06-01 17:10
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 05-р сарын 31-нд Замбийн ерөнхийлөгч Хакаинде Хичилематай утсаар ярьжээ.

Ши Жиньпин хэлэхдээ "Хятад-Замби хоёр улс бол уламжлалт найрсаг “харилцан хүндлэл найзууд" бөгөөд Хятад-Замби хоёрын найрамдал эвдэршгүй юм. Өнгөрсөн онд Хятад-Замбийн харилцаа хөгжлийн нааштай эрчээ хадгалж, хоёр талын худалдааны хэмжээ түүхэн дээд хэмжээнд хүрч, Замби улс Хятадаас хамгийн их шууд хөрөнгө оруулалт татдаг Африкийн орон боллоо. Хоёр орны хамтын ажиллагаа асар их нөөц бололцоотой, ирээдүйтэй юм. Хятад улс Хятад-Замбийн харилцааг дээд хэмжээнд чухалчлан үзэж, Замбитай хамтран ажиллаж, Хятад-Замбийн найрамдлыг бэхжүүлэн гүнзгийрүүлж, хоёр орны харилцааг илүү өндөр түвшинд өргөн хүрээний салбарт ахиулахад бэлэн байна" гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ "Хоёр тал хоёр орны харилцааг стратегийн үүднээс авч үзэж, бие биенийхээ язгуур ашиг сонирхолд нийцсэн асуудлаар харилцан дэмжиж, төрийн удирдлагын туршлагаа хуваалцах юм. Мөн стратегийн харилцаа холбоо, бодлогын уялдаагаа эрчимжүүлж, Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын "Есөн төсөл"-ийг бүрэн хэрэгжүүлж, олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Замбийн бараа бүтээгдэхүүн, ялангуяа сайн чанарын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд түлхүү нэвтрүүлэхийг улам ихээр сурталчлан, цар тахлын эсрэг хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ" гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ "Хятад, Замби хоёул хөгжиж буй орон байж, Замби зэрэг Африкийн орнуудтай эв санааны нэгдэл, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь Хятад улсын урт хугацааны, хатуу стратегийн сонголт юм. Хоёр тал бие даасан гадаад бодлогыг тууштай баримталж, олон улсын  шударга ёсыг тууштай баримталж, НҮБ төвтэй олон улсын тогтолцоо, олон улсын эрх зүйд суурилсан олон улсын дэг журмыг тууштай баримтлах ёстой. Хятадын тал Африкийн талтай хамтран "Бүс ба зам"-ын өндөр чанартай бүтээн байгуулалтыг ахиулж, эрүүл мэнд, ядуурлыг бууруулах, хөдөө аж ахуй, худалдаа хөрөнгө оруулалт, ногоон хөгжил, дижитал эдийн засаг зэрэг салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Африкт эдийн засгийн сэргэлт, тогтвортой хөгжилд хүрэхэд нь тусалж, шинэ эриний хамтын ирээдүйтэй Хятад-Африкийн хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг ахиулах болно" гэжээ.

Хакаинде Хичилема хэлэхдээ "Ши Жиньпин даргын маш сайн удирдлагаар Хятадын ард түмэн хөгжил цэцэглэлт, хөгжил дэвшилд хүрч, Замбийн тал Хятадын ололт амжилтыг гүнээ биширч байна. Хятад улс Замби улсын  бүтээн байгуулалтад урт хугацааны чухал тусламж үзүүлж, Замбид цар тахлын эсрэг тэмцэхэд вакцин зэрэг тусламж үзүүлсэнд баярлалаа. Замбийн тал Хятадын Коммунист намтай харилцаа холбоогоо бэхжүүлж, Замби-Хятадын ахмад үеийн удирдагчдын тогтоосон уламжлалт найрамдалт харилцааг бататгаж, гүнзгийрүүлэн, харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны үзэл санааны дагуу, хоёр орны харилцааг улам бүр ахиулахад бэлэн байна. Замбийн тал нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, Хятадын талын дэвшүүлсэн "Бүс ба зам" санаачилга, дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг дэмжиж, Хятад улстай хамтран Хятад- Африкийн хамтын ажиллагааны форумын хүрээнд хэрэгжихийг идэвхтэй ахиулж, бүх талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна. БНХАУ-ын Коммунист Намын ХХ их хурал амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе" гэжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://politics.people.com.cn/n1/2022/0601/c1024-32435369.html
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл