БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшү 07-ны өдөр Бээжинд Киргизийн ерөнхийлөгч Сооронбай Жээнбековтой уулзсан байна.
Ли Жаньшү: - Ши Жиньпин дарга эрхэм ерөнхийлөгч тантай хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншийн харилцаа болгон шат өгсүүлж, хөгжлийн шинэ цаг эринд оруулсан байна. БХАТИХ Киргизийн парламенттай солилцоогоо эрчимжүүлж, засаглалын тухай туршлага солилцож, “Бүс ба зам”-ын хамтын ажиллагаанд хууль эрхзүй болон бодлогын баталгаа хангаж, аюулгүйн салбарын хамтын ажиллагаа, хамтаар хэт даврагч, терроризм, хагалан бутаргагчдад цохилт өгч, бүс нутгийн аюулгүйн, тогтвортой байдлыг хамгаалж, хоёр орон хоорондын хүмүүнлэг болон аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг урагшлуулан, иж бүрэн стратегийн түншийн харилцааг улам өндөр түвшинд гаргахыг дэмжиж ажиллах болно гэв.
Сооронбай Жээнбеков: - Хятад улс хоорондын харилцааг Киргизийн тал дипломат бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгодог юм. Хятад улстай хамтаар хэт даврагч, терроризм, хагалан бутаргагчдад цохилт өгөхөө эрчимжүүлж, “Бүс ба зам” санаачилгыг дэмжиж, хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын солилцоог дэмжиж ажиллана гэжээ.
