Хятадын Худалдааны яамны олон улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны судалгааны хүрээлэн энэ сарын 7-ны өдөр "Хятад улсын ‘Бүс ба зам’-ын худалдаа хөрөнгө оруулалтын хөгжлийн 2020 оны тайлан”-г нийтлэсэн байна. Тайланд Хятад улс өнгөрсөн долоон жилийн турш "Бүс ба зам”-ын холбогдох улс орнуудтай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, худалдаа хөрөнгө оруулалтын чөлөөтөй байх ба хөнгөвчлөх түвшинг дээшлүүлэн, илүү өндөр түвшний нээлтийг үргэлжлэн сайжруулж, дэлхийн эдийн засгийн шинэ хэв маягийг бий болгосон байна.
Тайлангаас харахад 2020 оны 5-р сар болтол, Хятад улсын засгийн газар 138 улс, олон улсын 30 байгууллагатай "Бүс ба зам”-г хамтдаа байгуулах тухай хамтын ажиллагааны 200 бичигтгарын үсэг зурсан байна. 2019 онд Хятад улсаас "Бүс ба зам”-ын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж тохиролцсон бараа бүтээгдэхүүний нийт хэмжээ 1.9 их наяд ам.долларт хүрч, Хятад улсын нийт бараа бүтээгдэхүүний 41.5 хувийг эзэлсэн байна. "Бүс ба зам”-ын хамтарсан бүтээн байгуулалт нь хамтдаа өргөн цар хүрээтэй зөвлөлдөх, хамтдаа байгуулан хамтдаа хуваалцах зарчмыг ямагт баримталж, холбогдох улсуудтай давуу талаа харилцан нөхөж, харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртэж, хамт амжилтанд хүрэхийг дэмжиж, улмаар улс орнуудын эдийн засгийн өсөлтийг ахиулахад эрч хүч ба орон зай, нөхцөл боломж хангасан юм байна.
