solongonews
Тайландад ”Хаврын вакцины ажиллагаа” албан ёсоор эхэллээ
2021-05-24 16:18
Тайландад ”Хаврын вакцины ажиллагаа” албан ёсоор эхэллээ.

Хилийн чанад дахь Хятад иргэдийг "COVID-19"-ийн вакцинаар вакцинжуулах "Хаврын вакцины ажиллагаа" энэ сарын 20-ны өдөр Тайландын Бангкок дүүргийн Банг Рак дүүргийн Вакцинжуулалтын төвд  албан ёсоор эхэлж, 100 гаруй хүн Хятадын Кэшин "COVID-19"-ийн вакциныг хийлгэжээ.

Тухайн өдрийн өглөө эрт Хятадын иргэд вакцин хийлгэсэн газруудад дараалан бүртгүүлж, биеийн үзлэгт хамрагдаж, холбогдох анхаарах ёстой зүйлстэй танилцаж, бүх үйл явц эмх цэгцтэй өрнөв. Вакцинжуулалтын төв нь Тайландын цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх шаардлагыг чанд мөрдөж ажиллаж, биеийн температурын хянагч хэрэгсэл, ариутгалын хэрэгслүүдийг байнга ашигладаг, Мөн эмнэлгийн ажилтнууд вакцинжуулагчдад хувийн зайгаа барихыг сануулж байдаг.

Тэр өдөр нээлтийн ажиллагаанд Тайланд дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны түр хамаарагч Ян Шинь, Тайландын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Нийгмийн эрүүл мэндийн сайд Анутин нар оролцов.

Ян Шинь илэрхийлэхдээ “"COVID-19" гарснаас хойш Хятад, Тайланд нь өвчний оношлогоо, эмчилгээ, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, эмнэлгийн тоног төхөөрөмж зэрэг чиглэлээр нягт солилцоо, хамтын ажиллагаа явуулж ирсэн. Тайландын засгийн газар Тайландад байгаа хятад иргэдийг тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, өвчтөнийг эмчлэхийг ихээхэн чухалд үзэж. Хятадын "Хаврын вакцины ажил"-ыг  хийхэд идэвхтэй туслалцаа үзүүлэв, энэ нь "Хятад, Тайлан хоёр орон нэгэн гэр бүл мэт дотно" онцгой найрамдлыг харуулж байгаа юм” гэжээ.

Анутин эхлээд Тайландад гарсан цар тахалтай тэмцэх, тэргүүн эгнээний албан хаагчдын хамгаалалтыг бэхжүүлэхэд туслалцаа үзүүлсэн Хятад улсад талархал илэрхийлэв. Тэрбээр хэлэхдээ “ Тайланд, Хятад хоёр нэг гэр бүл шиг дотно юм. Тайландад "Хаврын вакцины ажиллагаа"-г албан ёсоор эхлүүлсэн нь Тайландын тахлын эсрэг ерөнхий ажилд чухал ахиц дэвшил боллоо. Энэ нь мөн Хятадын засгийн газарт зориулсан гүн гүнзгий нөхөрлөлийн бэлэг юм. Тайланд улс цар тахалтай тэмцэх чиглэлээр хоёр орны хамтын ажиллагааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, Тайландад байгаа Хятадын иргэдийг "COVID-19"-ийн вакцинаар вакцинжуулах ажлыг сайн хийхийн тулд шаргуу ажиллахад бэлэн байна” гэжээ. 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл