
Синьхуа агентлагийн мэдээ: Орон нутгийн цагаар 24-нд Ши Жиньпиний гэргий, ЮНЕСКО-ын Охид, эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжих тусгай элч Пэн Лиюань Преторид болсон цэцэрлэгийн багш нарын бэлтгэл дамжаа төгсөх ёслолын үйл ажиллагаанд оролцлоо.
Пэн Лиюань Өмнөд Африкийн ерөнхийлөгчийн гэргий Мозерегийн хамт ёслолын газар дээр очиход Африкийн Өөртөө туслах сангийн хариуцлагатан хүлээн авсан бөгөөд багш нараас нутгийн онцлогтой дуу хуурын ая дуу өргөж, Хятадын хүндэт зочноо хүндэтгэлтэй хүлээн авчээ. Арга хэмжээний үеэр Пэн Лиюань хэлэхдээ, багшийн ажил бол эрхэм дээд мэргэжил юм. Багш нар улс орон, үндэстний итгэл найдварыг хүлээж, ёс суртахуунтай, энэрэнгүй сэтгэлтэй, хичээнгүй суралцах нь сурагч хүүхдүүдийг авьяас чадвартай өсөн бойжиход илүү сайн тусалж чадахаар барахгүй мөрөөдлийг нь биелүүлэн, үндэсний сэргээн босголт, үндэсний хөгжин хүчирхэгжсэн сайн залгамжлагч хүмүүжүүлэхэд нь тусалж чаддаг. Энд байгаа багш, сурагч хүүхдүүд, Хятад, Өмнөд Африкийн найрамдал, хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, Хятад-Өмнөд Африкийн харилцааг хөгжүүлэхийн тулд нааштай хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна гэжээ.
Цэцэрлэгийн багш нарын бэлтгэл дамжаа бол Африкийн Өөртөө туслах сангийн эрхэлж буй сургуулийн наснаас өмнөх хүүхдийн боловсролын төслийн гол хэлбэр юм. Өнөөг хүртэл 1000 гаруй багш нарыг бэлтгэл дамжаанд хамруулсан бөгөөд тогтмол хугацаатайгаар багш нарт дамжаа төгсөх ёслол зохион явуулдаг юм байна.
