
Phoenix Satellite телевизийн сурвалжлагч:
Хуан Жефү гишүүн та сайн байна уу? Хятадын эм эмнэлгийн шинэчлэл хэрэгжээд 7 жил болсон байтлаа иргэд өвчнөө үзүүлэхэд төвөгтэй, эмнэлгийн зардал үнэтэй асуудал нь яагаад жил болгоны “Хоёр чуулган”-ны халуун сэдэв болсоор байгаа вэ? Эмч болсон та үүнийг хэрхэн үнэлэх вэ?
УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны боловсрол шинжлэх ухаан соёл эрүүл мэнд спортын зөвлөлийн дэд эрхлэгч Хуан Жефү:
Юуны өмнө үзлэг хийлгэхэд төвөгтэй, эмнэлгийн зардал үнэтэй байгаа асуудал нь юунаас шалтгаалж байгаа? Хэрхэн шийдвэрлэх тухай ойлгох хэрэгтэй. Миний бодлоор үзлэг хийлгэхэд төвөгтэй байгаа шалтгаан нь голдуу чанар сайтай эм эмнэлэг, эрүүл мэндийн нөөц Хятадад хангалтгүй байна. Маш олон эмнэлэг, эрүүл мэндийн төв байгаа боловч нөхцөл байдал дутмаг учраас хүмүүс том эмнэлэгт очиж байгаа. Нөгөө талаар бүтцийн зөрчил оршиж байна. Хот суурин болон хөдөө орон нутгийн тэнцвэргүй байдал нь үзлэг хийлгэхэд төвөгтэй байгаа шалтгааныг бий болгожээ. Төрөөс тодорхой хэмжээний санхүүжилт гаргаж байгаа боловч иргэдийн гарт хүрэх нь бага байгаа байдлыг бид мөн ойлгож байна.
Асуудал нь юу болох, шалтгаан нь хаана байгааг мэдсэн хэрнээ яагаад шийдвэрлэж чаддаггүй вэ? Төр мөнгө гаргаж, ард ч мөнгө үрж байгаа байтал яагаад “бүгд сэтгэл дундуур” байдалд орсон бол? Эдгээр асуудал шийдвэрлэгдэхгүй бол эм эмнэлгийн шинэчлэл хэзээ ч бодитой үр дүнд хүрч чадахгүй юм.
