Ардын Их Хурлын танхимд 2019 оны 08 дугаар 27-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, ГХ-ийн сайд Ван И Хонконгийн “Бүс ба зам” худалдааны ерөнхий нийгэмлэгийн төлөөлөгчийг хүлээн авч уулзав. Улмаар үндэсний “Бүс ба зам” бүтээн байгуулалтад Хонконгийн оролцоог дэмжих, Хонконгийн хөгжил дэвшил, тогтвортой байдалд хүчин зүтгэл гаргасныг өндрөөр үнэлсэн байна.
Ван И.
- Хонконгод өнөөгийн байдлаар хамгийн хүнд ноцтой нөхцөл байдал тулгараад байгаа. Хүн бүр эх оронч үзлийн далбааг өргөж, хүчээ нэгдэн, Хонконгийн засаг захиргааг дэмжин хүчирхийлэлтэй тэмцэж, дэг журмыг сэргээн, хуулийн дагуу засаглах ёстой. Хятадын төв Засгийн газрын тууштай дэмжлэг, Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн нааштай хүчин чармайлт, Хонконгийн иргэдийн нэгдлийн дор Хонконг хүнд нөхцөл байдлаас гарч дахин сэргэх болно. Худалдааны ерөнхий нийгэмлэг давуу талаа ашиглаж, эдийн засаг, нийгмийн хөгжил, залуучуудын хөгжлийг дэмжиж, Хонконгийн үндэсний хөгжлийн стратегид хүчин зүтгэл оруулаарай гэж хүсэн найдсан байна.
