НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц /цаашид Конвенц гэх/ Талуудын Ерөнхий Ассамблейн 27 дугаар чуулган /COP27/ болж байгаатай холбогдуулан 20-ны өглөө Египетийн Шармшейх хотноо хаалтаа хийлээ. Хурлаас “Конвенц” болон “ Киотогийн протокол ”-ын “ Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх болон засах асуудлаар хэдэн арван тогтоол баталсан бөгөөд үүнд хохирол, алдагдлын санг байгуулсан нь чухал асуудал болов.
Хятадын уур амьсгалын өөрчлөлтийн бага хурлын төлөөлөгчдийн тэргүүн, Экологийн орчны яамны дэд сайд Жао Инминь хурлын дараа Синьхуа агентлагт ярилцлага өгөхдөө “Хурлаас баталсан тогтоолуудын 1-р тогтоол нь Ерөнхий Ассамблейн улс төрийн үр дүнгийн баримт бичиг, олон талт үзлийг баримтлан, уур амьсгалын өөрчлөлтийн тулгам чанарыг чухалчилж, бүх талууд уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулахад идэвхтэй хүсэл зориг, үйл ажиллагааны зохицуулалтыг илэрхийлж байна. Энэ удаагийн хурал нь хөгжиж байгаа орнуудын анхаарлыг ихээхэн татаж байгаа зохицуулалт, хөрөнгө мөнгө болон хохирол, алдагдлын асуудалд үе шаттай ахиц гарав. Эдгээрээс алдагдал, хохирлын санг байгуулсан нь онцлох үйл явдал болж, хурлаар дэлхий нийтийн дасан зохицох зорилтын хүрээг бий болгох ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэсэн байна”.
Харин энэ удаагийн хурлаар хөгжиж буй орнуудад санхүүгийн болон техникийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар хөгжингүй орнууд сөрөг хандлагатай байна. Хөгжингүй орнуудаас өмнө амласан 100 тэрбум ам.долларын санхүүжилт өнөөг хүртэл хэрэгжээгүй, дасан зохицох хөрөнгийг хоёр дахин нэмэгдүүлэх талаар тодорхой зохицуулалт хийгээгүй байна.
Жао Инминь хэлэхдээ “Хөгжингүй орнууд илүү их ажиллах, бага хоосон хэлэлцээ хийх, илүү их хамтран ажиллах, бага мөргөлдөөнтэй байх, олон улсын хамтын нийгэмлэгтэй хүч хамтран уур амьсгал тогтвортой байх хамтын ирээдүйд хүрэхийг хүсэж байна” гэв.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш Ерөнхий Ассамблейн хаалтын дараа хийсэн видео мэдэгдэлдээ “Алдагдал, хохирлын сан” байгуулагдсаныг сайшаан хүлээн авсан байна. Хэдийгээр энэ нь уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхэд дангаараа хангалтгүй ч гэсэн талууд итгэлцлээ сэргээж байгаагийн илрэл” гэж тэрээр мэдэгдлээ.
