solongonews
Хятад улсын улаан буудайн нөөц түүхэн дээд хэмжээнд хүрэв
2022-04-08 17:09
Хятад улсын улаан буудайн нөөц түүхэн дээд хэмжээнд хүрэв.

Сүүлийн үед олон улсын үр тарианы үнэ өсөж, улаан буудайн зах зээл олны анхаарлыг татав. Сурвалжлагч Үр тариа, газрын тосны үндэсний мэдээллийн төвөөс ойлгосноор, олон улсын үр тарианы үнийн хэлбэлзэл Хятад улсын улаан буудайн зах зээлд хязгаарлагдмал нөлөө үзүүлж байна. Өнөөгийн байдлаар Хятад улсын улаан буудайн нөөц түүхэн дээд хэмжээндээ хүрч, нэг жилээс дээш хугацаанд улсын дотоодын хэрэглээний хэрэгцээг хангаж боломжтой.

Мэдээллийн дагуу Хятад улсын улаан буудайн өнөөгийн зах зээлийг гурван байдлаар нэгтгэж болно.

Нэг. Бодлогын чанартай улаан буудайг зах зээлд нийлүүлсээр байна. Зах зээлийн өөрчлөлтийн дагуу төрийн холбогдох газрууд бодлогын чанартай улаан буудайн дуудлага худалдааг цаг тухайд нь эхлүүлж, долоо хоног бүр 500 мянга гаруй тонн бодлогын чанартай буудайг зах зээлд нийлүүлж байна. 01-р сараас хойш нийт 6.2 сая тонныг арилжиж, эргэлтийн хувь нь 98 хувьтай байгаа нь буудай боловсруулах үйлдвэрүүдийн үр тарианы хэрэгцээг хангасан байна.

Хоёр. Өвлийн буудайн суулгацын байдал үргэлжлэн сайжирч байна. Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны хамгийн сүүлд гаргасан газар тариалангийн төлөв байдлын мэдээгээр улсын хэмжээнд өвөлжөөний нэг, хоёрдугаар зэргийн тарьц суулгац 84.7 хувь болж, өвөлжилтийн өмнөх үеийнхээс 14.2 пунктээр өссөн байна.

Гурав. Төрийн байгууллагууд хүчин чармайлт гаргасаар байна. Намын төв хороо, Төрийн зөвлөл газар тариалангийн үйлдвэрлэлд ихээхэн ач холбогдол өгч байна. 2022 оны нэгдүгээр төв баримт бичигт улаан буудайн тариалалт хоцрогдсон зэрэг сөрөг үр дагаврыг идэвхтэй шийдвэрлэх ёстой гэж тодорхой заав. Нутгийн удирдлагын зүгээс нам, засгийн газрын хүнсний аюулгүй байдлын талаар хүлээсэн үүрэг хариуцлагаа чандлан хэрэгжүүлж, үр тарианы үйлдвэрлэлд үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэн, зуны үр тариа, улаан буудайн арвин ургац хураахыг баталгаажуулж байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://nm.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл