solongonews
Дарь эхийн сүмийг таван жилийн хугацаанд сэргээн байгуулахыг хүсэв
2019-04-17 10:58
Францын ерөнхийлөгч Макрон Дарь эхийн сүмийг таван жилийн хугацаанд сэргээн байгуулахыг хүсэв.

Орон нутгийн цагаар 16-нд Францын ерөнхийлөгч Макрон телевизээр хэлсэн үгэндээ: Парисын  Дарь эхийн сүмийг таван жилийн хугацаанд сэргээн засварлахыг хүсч байна. Парисын  Дарь эхийн сүмийг сэргээн байгуулах нь Францын “үндэсний төлөвлөгөө” болно. Ард иргэд үүний тулд эвлэрэн нэгдэж, хүчин зүтгэхийг уриалъя гэжээ.

Францын олон салбарынхан сэргээн байгуулах хандивын аян зохион байгуулж, одоогийн байдлаар хандивын мөнгө хэдэн зуун сая еврод хүрчээ. Францын Керер корпорацын ерөнхийлөгч Пино 100 сая евро, Францын Луи Виттон корпорац 200 сая евро, Лореаль корпорац 200 сая евро хандивлахаа зарласан байна.

Парисын  Дарь эхийн сүмийн үндсэн бүтэц хадгалагдаж үлдсэн ч, ихэнх нь гал түймрийн улмаас ноцтой сүйджээ. Мэргэжилтнүүдийн төсөөлж байгаагаар, Парисын  Дарь эхийн сүмийг сэргээн засах ажилд маш их цаг хугацаа зарцуулна. Хэдэн арван жилийн хугацаа зарцуулж ч мэднэ гэжээ. Европын даатгалын салбарын мэргэжилтэн, Парисын  Дарь эхийн сүмийг сэргээн засах ажилд шаардагдах хөрөнгө мөнгийг цуглуулахад ч нэг жилийн хугацаа зарцуулна гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл