solongonews
Хятад улс ”Намаг газрын конвенц”-ын талуудын бага хурлыг анх удаа зохион байгуулах гэж байна
2021-11-10 10:30
Хятад улс ”Намаг газрын конвенц”-ын талуудын бага хурлыг анх удаа зохион байгуулах гэж байна.

     Хүбэй мужийн Үхань хотод "Намаг газрын конвенц"-ийн талуудын 14-р бага хурал 2022 оны 11-р сарын 21-нээс 29-ний өдрүүдэд болно. Энэхүү олон улсын хурлыг Хятад улс анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн хурал нь “Намгархаг газрыг нандигнаж, хүн байгаль эв найрсаг байя” уриан дор болох болно.

   1975 оны 12-р сарын 21-нд "Намгархаг газрын тухай конвенц" хүчин төгөлдөр болсон бөгөөд одоогийн байдлаар 172 гэрээлэгч тал байдаг. "Намгархаг газрын тухай конвенц"-д оролцогч талуудын бага хурлыг 3 жил тутамд зохион байгуулдаг бөгөөд Конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газар, зохион байгуулагч орон зохион байгуулдаг. Хятадын засгийн газар 1992 онд "Намаг газрын конвенцид" нэгдсэн юм.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл