solongonews
“Түмэн газрын цайны зам” олон улсын аялал жуулчлал 3 улсын хил дамнасан аялал жуучлалын шинэ үзэмж болов
2019-07-15 10:23
ӨМӨЗО-ы Соёл, аялал жуучлалын танхимаас сүүлийн жилүүдэд Орос, Монголын олон газруудтай амжилттайгаар хамтран ажиллах харилцаа байгуулж ирлээ.

        Улмаар хамтдаа Хятад, Монгол, Оросын “Түмэн газрын цайны зам”-ын машины аяллын арга хэмжээ, “Хөлөн буйр--Улаан-үүд” амтат идээны аялал, “Найрамдал, энх тайван, залуугийн элч” Хятад, Монгол, Оросын хүүхэд залуучуудын лагер зэрэг цуврал брэнд арга хэмжээнүүд зохион байгуулж, хилийн аялал жуучлалын 21 шугам нээсэн.  Түүнчлэн “Ордос--Эрхүү хот”-ын аялал жуучлалын түрээсний нисэх онгоц, “Манжуур-Сибирь”, “Эрээн хот” аялал жуучлалын тусгай галт тэрэгний шугамуудыг нэвтрүүлж, улмаар багийн аялал жуулчлалд харилцан визгүйгээр зорчуулан, Хятад, Монгол, Оросын хоорондын аялал жуулчлалыг нэн саадгүй болгов.

     ӨМӨЗО 2018 онд Оросын зорчигчдыг давхардсан тоогоор 780 мянга, давхардсан тоогоор Монголын 950 мянган зорчигч хүлээн авсан нь тус тус Хятад улсын хэмжээнд нийт хүлээн авсан зорчигчдын 33 хувь, 50 хувийг эзэлж, Хятадын улсын Орос, Монголын зорчигчдыг хулээн авах чухал газар болсон байна. Мөн Орос, Монгол нь ӨМӨЗО-ы зорчигчдод таалагдсан аялал зуучлалын газар болжээ.

Цаашид ӨМӨЗО нь Орос, Монгол Улстай соёл, аялал жуулчлалын солилцоо, хамтын ажиллагаагаа үргэлжлэн гүнзгийрүүлж, “Түмэн газрын цайны зам”-ын олон улсын аялал жуулчлалын холбоогоор эхлэл болгон, “Түмэн газрын цайны зам”-ын аялал жуулчлалын брэндийг бүх талаар төлөвшүүлэн. Зам шугамыг дэлгэрүүлэх болон бүтээгдэхүүний чанарыг бүх талаар ахиулж, гурван орны хүүхэд залуучуудын лагер, хил дамнан машинаар зугаалах, тусгай галт тэргээр зугаалах зэрэг арга хэмжээний хүрээнд Эрхүү хот болон Улаанбаатар дахь сурталчлан дэлгэрүүлэх тал дээр илүү анхаарна.Одоо байгаа хилийн аялал жуучлалын шугамыг дүрэмжүүлэн, Манжуурын хилийн аялал жуулчлалын туршилтын бүсийн бодлогыг инновацилж, хамтдаа гурван орны шилдэг соёлын агуулга, аялал жуулчлалын нөөцийг бадруулж, харилцан ашигтай, хамтдаа хожих, уусалцан хөгжих хамтын замыг байгуулах болно.

Зохиогч: Лю Лишя
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл