solongonews
Хятадын зохиолч Хао Жинфан Гюгогийн шагнал хүртэв
2016-08-22 22:25
Эмэгтэй зохиолч Хао Жинфан ”Бээжингийн нугалаас” бүтээлээрээ Гюгогийн шагнал хүртэв.

        Хятадын зохиолч Лю Цишинь "Сань-ти" хэмээх зохиолоороо Виктор Гюгогийн шагналын эзэн болсон Хятадын анхны зохиолч болж байсан бол шинжлэх ухааны сэдвээр зохиол бичдэг залуу эмэгтэй зохиолч Хао Жин-фан "Бээжингийн нугалаас" бүтээлээрээ 8 дугаар сарын 20-нд шинжлэх ухааны сэдэвт зохиолын энэхүү чухал яруу алдрыг дахин хүртлээ.

        2016 оны Гюгогийн шагнал гардуулах ёслол 20-ны орой Америкийн Канзас хотын үзэсгэлэнгийн төвд болов. Хао Жинфан "Бээжингийн нугалаас" бүтээлээрээ 2016 оны Гюгогийн шагналын хамгийн шилдэг богино өгүүллэгийн шагналыг тосов. Уг шагналыг 7500-17500 үсэгтэй зохиол бүтээлд олгожээ.

Хао Жинфаны бичсэн "Бээжингийн нугалаас" зохиолд адил бус орон зай бүтээж, адил бус шат давхаргын Бээжинг тусгажээ. Үлгэрийн зонхилох нь зохиолчийн хувийн өдөр тутмын амьдралаас сэдэвлэсэн бөгөөд бодит амьдрал дахь хүмүүсийн эмгэнэл ба дулаан бүлээнийг дүрслэн тэмдэглэжээ.

        Уг зохиолыг шинжлэх ухааны сэдэвт зохиолч, орчуулагч Лю Юйкүнь англи хэлэнд орчуулжээ. Тэрбээр "Сань Ти" хэмээх зохиолыг ч англи хэлрүү орчуулж байсан ба түүний орчуулсан бүтээл хоёр дахь удаагаа Гюгогийн шагнал авсан энэ юм байна.

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл